ОХУ-аас Хятад, Монгол руу тавих төмөр замын бүтээн байгуулалт 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна

Aдмин / Гадаад мэдээ

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Тувагийн нутгаар дайруулан Орос-Монгол-Хятадын олон улсын тээврийн шинэ зурвас /коридор/ бий болгох төсөлд тусгагдсан төмөр замын бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна.

Энэ тухай Тува улсын тэргүүний зөвлөх Владимир Донских Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хийсэн төслийн танилцуулга дээр мэдэгдэв.

Тээврийн зурвас байгуулах төсөлд мөн Кызыл (Тува)-Курагино (Красноярскийн хязгаар) чиглэлийн төмөр замыг Монголтой залгаа хил хүртэл дуусгах зэрэг ажлууд багтаж байгаа юм.

“Төмөр зам болон холбогдох дэд бүтцийг бий болгох төсөлд Орост ч, Монголд ч, мөн Хятадын нутаг дэвсгэрт ч хэрэгжих тээврийн багц төслүүд багтсан. ""РЖД-Инвест" компани, “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын шинжээчдийн тооцоолсноор, өнөөдрийн тооцоогоор бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд гаруй рубль болох бол ойролцоо тооцоолсон ачаалал нь 73 сая тонн байна” гэж Донских мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, Тувагийн тэргүүн Владислав Ховалыг "China Railway Construction Corporation” (CRCC) болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн төлөөлөгчидтэй, мөн эдгээр улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нартай уулзсан байна. "Хөрөнгө оруулагчдын хувьд төслийг сонирхож байна” гэж тэрбээр тодотгоод төслийн санхүүжилтийг концессын гэрээний зарчмаар хийж болох юм гэж нэмж хэлсэн байна.

Дээрх төслийг хэрэгжүүлснээр Байгал-Амарын магистраль болон Транссибирийн төмөр замын ачааллыг 20 хувиар бууруулж, Хятад, Монгол Улстай хийх гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж танилцуулгын материалд дурджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.243] 2022-07-02 16:16:51

Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэхээр гурван хувилбарт анализ бууж байна

цэцэн хүү [139.5.216.29] 2022-06-25 03:50:29

энэ бол Монголын хувид маш их хохиролтой төсөл шүү Энийг дэмжээд байгаа хүмүүс тодорхой

Зочин [192.82.81.103] 2022-06-22 00:25:33

зам дагаж хөгжил ирнэ Баруун аймгуудад хэрэгтэй л юмдаа

Зочин [202.126.90.131] 2022-06-21 05:40:48

Монгол оросын колони болох ойрхон болжээ бидний ирээдүйн үр хүүхдүүд хойч үёийнхээ төлөө үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй ард түмэн үүнийг эсэргүүцэж нэгдэж тэмцэх хэрэгтэй бид украйн шиг болмооргүй байнаа

Оноч [202.70.36.122] 2022-06-21 10:25:49

Ээлжит хошгируулалт. Монголчуудыг ГХО хүсээд үхэх гээд байж байдаг тиймээс, ийм өндөр дүнтэй төсөл ярьж хэдэн жил аргалдаг.

ЗОЧИН [66.181.180.189] 2022-06-21 04:58:56

УВСТАЙ ХИЛ ЗАЛГАА ОХУ-ын ТУВАГИЙН НИЙСЛЭЛ КЫЗЫЛЫН УРДХАНД БУЙ УСЬТ ХЕЛМСКИЙН 1 ТЭРБУМ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ОРДООС БАРУУН ХОЙШООГОО КРАСНОЯРСКИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБОХ 418КМ КЫЗЫЛ-КУРАГИНОГИЙН ТӨМӨР ЗАМ, КЫЗЫЛЭЭС УРАГШ МАНАЙ ХИЛРҮҮ, ЦААШЛААД МАНАЙ НУТГААР НЭВТ ХЯТАДРУУ ТАВИХ ТӨМӨР ЗАМААР ДЭЭРХ НҮҮРС Л ОРОСООС ХЯТАДРУУ, ЦААШАА ПАКИСТАНРУУ ТЭЭВЭРЛЭГДЭНЭ, ХАРИН МАНАЙ ТАВАНТОЛГОЙН НҮҮРС БУДАА БОЛНО, ЭНЭ ЗАМААР ЖААХАН ТРАНЗИТ ЯВНА, ХЯТАДААС ИРЭХ ТРАНЗИТЫН ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТ МАНАЙ ШИВЭЭХҮРЭНД, ОРОСЫН НҮҮРС, ТРАНЗИТ ХЯТАДЫН СЭХЭ ӨРТӨӨНД ХИЙГДЭНЭ, ЭНЭ ЗАМ КОНЦЕССООР БАРИГДАХ ТУЛ 40-50 ЖИЛД МАНАЙД ЮУ Ч ӨГӨХГҮЙ ЗАМ. ИЙМ Л ЗАМ ЮМ.

Зочин [192.82.75.173] 2022-06-21 10:57:40

tiim l yum baigaa. manai nuursiig vladivostokoor delhiin zah zeeld gargana gej hoshigruulaad zuruuleed tarifiin hungulult avah n dee

зочин [66.181.161.47] 2022-06-21 04:38:30

Oросын 2 дахь зам ингээд Mонголын нутгаар... Tүрүүчийн 2019 оны 6 сард эхлүүлcэн женко баясгалан 2-ын төмөр зам чинь Tувагын Eлго ордын нүүрс зэсийг Mонголын нутгаар дамжуулан Xятадад хүргэж өгөх Oросын зам л болчихсон шдээ. хүргэн хүү женкогын гавьяа.. Aжилаа сайн хийлээ гэж гансүх нь Oрос луу явж 20 сая $ оруулж байгаад гэрэл цохиулаад...

Зочин [202.9.40.71] 2022-06-20 22:32:18

МОНГОЛООР ДАЙРУУЛАН ХЯТАДРУУ ТӨМӨР ЗАМ ТАВИХ ОРОСЫН ТӨСӨЛ гэнээ. Орос-хятадын хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. ОДООГИЙН АШИГЛАЖ БАЙГАА хувь нийлүүлсэн ТЗ-ч оросын дарамтанд байдаг хөгжүүлэхгүй , гадны буцалтгүй тусламжийг оруулахгүй БЭЛЭН ХООЛ ХУЛАГАНЫ ХАВХАНД БАЙДАГ гэж доромжлоно Техник технологи нь хоцрогдсон 50-60 оных оросын луйварчдын шахааны үүр болсон газар Оросын өмнөх байдлаас хархад БАЙГУУЛСАН БҮТЭЭСНЭЭ ДАГААД ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН ДАРАМТ , ДОРОМЖЛОЛ ХЭЭЛ ХАХУУЛ ДАГАЖ ИРНЭ. Хятад-орос хоёр бол яг ижилхэн Энэ бүх зовлонг хойч үеийнхэн минь эдлэнэ. ӨНӨӨДӨРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШИЙН УУШИГ ДЭЭР гэж үнэн шүү

Зочин [202.9.40.82] 2022-06-20 16:08:31

Тувад маш том зэсийн орд илэрсэн. Түүнийг хятадад хүргэхийн тулд төмөр зам хэрэгтэй. Машинаар зөөдөг Оюутолгой будаа болно.Оюутолгой дампуурч, монголчуудын сэтгэл амарна.

Монголхүү [124.158.64.144] 2022-06-20 07:38:08

Багахан тэнэгтээрэй. Тува гийн хязгааргүй их нүүрсийг, зэс төмрийн хүдрийг урагшаа зөөж монголынхоо э/засгийг алах нь дээ. Монголын малууд л ийм тэнэг үйлдлийг хийнэ дээ.

Зочин [202.9.46.4] 2022-06-20 05:31:04

Төмар зам Монголд хөгжил дэвшил авчирна

Зочин [192.82.88.158] 2022-06-20 04:40:14

Монголын дундуур оросын нүүрсний вагонууд түжигнэх нь дээ.

ФЦФ [77.119.198.87] 2022-06-20 08:02:47

Тээврийн талаар чам мэтүүд дуугүй байсан нь дээр.

Зочин [202.126.88.74] 2022-06-20 04:19:23

Угаасаа даваасүрэн чинь орк дээр нь поп гар шдээ

ЗОЧИН [202.126.89.70] 2022-06-20 04:10:35

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТАГААР ТӨМӨР ЗАМ ЯВАХ ТӨСЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГЭЭР УДИРДУУЛСАН ОРКУУД ЭСЭРГҮҮЦСЭН ОДОО ЗАВХАНЫ НУТГААР УРАГШАА ЯВАХ БОЛЖ ХӨВСГӨЛЧҮҮДИЙН ХӨГЖИХ ГЭДЭГ ҮЛГЭР БОЛВОО ХӨӨРХИЙ ПОПУУДАА ДӨНГҮҮЛЭЭД Л ЧАРЛААД ХЭВТЭЭД БАЙЖ ДЭЭ

Зочин [77.119.198.87] 2022-06-20 08:03:39

Хөвсгөл, Завхан хоёр ялгаагүй.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.