Камбожийн Меконг голоос цэнгэг усны хамгийн том загас баригдав

Aдмин / Гадаад мэдээ

ПНОМПЕНЬ. /BBC/. Камбожийн Меконг голд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр судалгаа хийж байсан судлаачид 300 кг жинтэй "далайн муур" загас барьсан нь хамгийн том цэнгэг усны загас гэж мэдэгдлээ.

Өмнө нь 2005 онд Тайландад баригдсан 293 кг жинтэй "далайн муур" загас нь хамгийн том цэнгэг усны загасаар тодорч байсан юм.

Одоогоор дэлхийн хамгийн том цэнгэг усны загасны албан ёсны бүртгэл, мэдээллийн сан байдаггүй байна.

Меконг гол нь биологийн төрөл зүйлээр баялаг боловч хэт их загас агнуур, далан, бохирдол зэрэг хүчин зүйлийн улмаас экосистемд сөргөөр нөлөөлж байна. Уг гол нь Төвөдийн өндөрлөгөөс Хятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнам улсуудаар дамжин урсдаг юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн биологич Зеб Хоган хийсэн мэдэгдэлдээ зургаан тивийн гол мөрөн, нуурын аварга загасыг 20 жилийн турш судлахдаа энэ удаа баригдсан загас нь хамгийн том цэнгэг усны загас гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.51] 2022-06-21 03:48:33

Сүүлээрээ нийлчихсэн гажигтай загас болоод амархан баригдажээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.