Худалдаа, үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан. Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.

Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.195] 2022-07-25 20:57:21

Эмнэлэгт бол оруулмааргүй бна.өвчтөн оо д үзүүлээд орохгүй байхад гаднаас орж ирээд шээнэ баана гэж орж ирэх юм.үйлчилгээний газрыг ялгаж үйлчлэх зарчим тавих хэрэгтэй.бна.

Zochin [91.5.109.225] 2022-07-25 17:28:16

Tulvurtei bsan ch yadgiin europt gudamnii 00 l tulvurgui bdag ternees uilchilgeenii gazaruud uudend tseverledeg hun ni suuj bdag ter hund 50cent 1euro 2 euro humuus ugii gesenee ugdug mungu uguhgui gardag hun hovor bur mungugui hun esvel ugii gesen setgelgui hun l uguhgui shiren nuurleed garah bh hamgiin gol tseverhen 00 toi baival bolj bn shde manai mglchuud tulvur avlaa geed uheh shahiin 100 tugrug 500 tugrug bsan yadgiin bolomjooroo ugdug bval

Зах [103.10.21.250] 2022-07-25 10:09:13

Захууд бүүр 300 болгоод нэмсэн бналээшд шалга болиул торго хураа

Зочин [66.181.186.66] 2022-07-25 08:23:42

bas 100 ailiin jobi odcon

Зочин [192.82.71.89] 2022-07-25 08:23:32

НАРАНТУУЛ 300 г авдаг дээр нь нил тамхи хомоолны үнэртэй ШӨХТГазар дийлдэггүй

1111 [64.119.18.54] 2022-07-25 08:21:21

Сандэйя плаза худалдааны төв нтр бол 300төгрөгөөр оруулдаг шдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.