БНАСАУ АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бэлэн байна гэж мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ “АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бүрэн бэлэн байна” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт Солонгосын дайн (1950-1953 он) дууссаныг ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгджээ.

“АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд БНАСАУ бүрэн бэлэн байгааг дахин цохон тэмдэглэж байна” гэж Ким Жөн Ун мэдэгджээ. Түүний хэлснээр, шаардлагатай бол Пёньян “цөмийн тогтоон барих хэрэгслээ” дайчлахад бэлэн байна. Хэрэв “АНУ БНАСАУ-ын язгуур эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж, түүний аюулгүй байдалд халдсаар байвал” энэ нь зөвхөн “илүү том хямрал” үүсгэнэ гэж Ким Жөн Ун нэмж хэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч мөн БНСУ-ын “өрссөн цохилт өгөх” үзэл баримтлалын талаар тайлбар хийсэн байна. “Ийм аюултай оролдлого нь хатуу шийтгэлийг авч, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын дэглэм болон түүний арми сүйрэхэд хүргэнэ. Хэрэв дэглэм болон цэргийн хүрээнийхний дээрэмчид цэргийн тодорхой хэрэгсэл эсвэл арга хэрэглэн өрссөн цохилтоор манай цэргийн хүчний нэг хэсгийг аюулгүй болгох эсвэл устгах боломжтой гэж үзэж байгаа бол тэд андуурч байна" гэж БНАСАУ-ын удирдагч цохон хэлжээ. Солонгосын дайн дууссаны ой бол БНАСАУ-ын үндэсний баяр юм. Солонгосын хойг дахь дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан билээ. АНУ тэргүүтэй 17 улсын эвсэл БНАСАУ-ын эсрэг Өмнөд Солонгосын талд тулалдсан бөгөөд БНАСАУ-ыг Хятад, ЗХУ дэмжиж байв. Энэ дайн хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмүнжом шалган нэвтрүүлэх цэгт түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан юм.

Д.Жаргал

эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.58] 2022-07-31 00:00:16

Hend ch hreggui solongosuud ene namhan pagdgar bvdvvn batsaan hvn amitan uuriig toogood sonirhood bn gj bdood bh shig bga ii hend sonrholgui bordson gahai

Японоос [125.192.117.204] 2022-07-29 00:00:59

Солонгосын дайн дууссан бишээ. Гал зогсоох гэрээ байгуулсаны ой. Хойд Солонгос, Өмнөд Солонгос аль аль нь дайн дууссан гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Тиймээс болгоомжтой байхгүй бол дайн дахиж эхлэх аюултай гэдэгийг 2 улс мэдэж байгах

Монголыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 2 дахь улс. [103.212.119.167] 2022-07-28 04:13:50

Монгол 1950-аад оны дайнд анхнаас эхлээд л Хойд Солонгосыг бүхий л талаар дэмжсэн. Хойд Солонгос анхны Элчин сайдын яамаа Хятад болон ЗХУ-д байгуулсан. Гурав дахь ЭСЯамаа Улаанбаатарт 1947-48 оны үед нээсэн. БНХАУ-аас өмнө болсон явдал. Тэр ЭСЯ нь одоогийн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байр, Германы ЭСЯ-ны байруун талд байдаг. Түүх юмдаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.