АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.
Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв. Цаашид хүүгийн зорилтот хязгаарыг нэмэгдүүлэх нь зохистой гэж ХНС тэмдэглэжээ. Үүнээс гадна, тавдугаар сард танилцуулсан төлөвлөгөөнийхөө дагуу балансад байгаа хөрөнгийг үргэлжлүүлэн бууруулна гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа нэмж байгаа бөгөөд зургаадугаар сард 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрийг 1994 оны 11 дүгээр сараас хойш анх удаа гаргасан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
х [202.9.47.29] 2022-07-28 10:38:15
хогиин төмсч хашаандааа булж ургуулж чадахгүй арчаагүй малууд хужаа хогоо идээд сурчихсан лалруурд угаөсаа доллор өсч байна
Зочин [66.181.160.54] 2022-07-28 06:50:50
ДОЛЛАРЫН ХАНШ УЛАМ ӨСНӨ ДЭЛХИЙ ДАЯАР. МОНГОЛД БҮР Ч ХОХИРОЛТОЙ 1 ДОЛЛАР 5000 ТӨГРӨГТЭЙ УДАХГҮЙ ТЭНЦЭНЭДЭЭ.
Зочин [184.191.68.198] 2022-07-28 13:40:42
Эсрэгээрээ алтны үнэ унаж байна