Бусдын гэрээс гэр ахуйн цахилгаан бараа, гар утас хулгайлсан этгээдийг илрүүллээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дарь-Эхийн ... дугаар тоотод хулгайч орсон байна” гэх дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 43 настай эмэгтэй “М”-ийн гэрээс 40 настай эрэгтэй “Г” гэр ахуйн цахилгаан бараа, гар утас хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.