Бээжин олон улсын нислэгүүдээ сэргээж эхэллээ
Олон улсын агаарын тээврийн томоохон чиглэлүүдийн нэг болох Бээжин хот энэ долоо хоногоос эхлэн агаарын хилээ нээлээ.
Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио Хятадын нийгэм эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлж, агаарын тээврийн салбар нь ч багагүй хохирол амсаж байв. Мөн өнгөрсөн хугацаанд БНХАУ-д зорчих гадаадын иргэд зөвшөөрөгдсөн бусад хотоор дамжин, тэндээ тусгаарлагдах журмаар нэвтэрч байсан юм.
Бээжин хот ийнхүү агаарын нислэгээ сэргээснээр уналтад ороод буй дэлхийн агаарын тээврийн салбар сэргэхэд хамгийн том хүч болно гэж зэх зээл судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.66] 2022-07-29 11:42:37
tegmeer dee har fizdunuud