Ши ЖиньПин: Галаар тоглобол шатах болно

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши ЖиньПинтэй өнгөрсөн Пүрэв гарагт 2 цаг гаруй утсаар ярилцсан байна. Тэдний ярианы гол сэдэв Хятад-Тайваний асуудал байсан юм. Мөн хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзах нь ач холбогдолтой хэмээн санал нэгдэж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахаар болжээ.

Ж.Байден, Ши Жиньпин нар Тайванийг тойрсон асуудлаас гадна Украины нөхцөл байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши ЖиньПин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан, “Тайваны асуудал дээр галаар тоглосон хэн бүхэн шатах болно. АНУ-ын тал үүнийг ухамсарлаж байгаа байх хэмээн хэлсэн гэж Хятадын төв хэвлэлд мэдээллээ.

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш ийнхүү тав дахь удаагаа тэд утсаар ярилцсан нь энэ байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн твиттер хуудаснаа, Хятадын даргатай уулзсан уулзалтаа зургаар баталгаажуулан оруулсан байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилбал Хятадын эрх баригчид эрс шийдэмгий, хатуу арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мөн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, "Хятад улс АНУ, Тайванийн хооронд аливаа албан ёсны харилцаа тогтоохыг бид эрс эсэргүүцэж байна. Конгресс бол Америкийн төрийн аппаратын нэг хэсэг бөгөөд энэ нь АНУ-ын баримталж буй "Нэг Хятад" бодлогыг хатуу дагаж мөрдөх ёстой гэсэн үг юм" гэж цохон тэмдэглэжээ.

“Хэрэв Пелоси Тайваньд айлчилбал тэрээр “Нэг Хятад” зарчим болон Хятад-Америкийн тохиролцоог шууд зөрчинө. Хэрэв АНУ өөрийн үзэмжээр үйл ажиллагаа явуулах юм бол бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Үр дагаврын хариуцлагыг Вашингтон хүлээнэ” гэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.83] 2022-08-03 09:56:35

Худлаа чалчигчид яаж ч чадахгүй

Зочин [124.158.95.5] 2022-08-03 09:07:16

Галаар наадах

Зочин [43.242.242.59] 2022-08-03 02:38:29

Тайваныг газрын хөрснөөс арчвал таарна. Өөрөө НҮБ-ын гишүүн бус, тусгаар тогтносон улс биш мөртлөө Монгол улсыг өөрийн бүрэлдэхүүн гэж дэлхий дахин ярьж явдаг тэнэг улс юм. АНУ бол бүх улсын дотоод хэрэгт оролуож булхайтай дайн байлдаан хийж түүгээр амьдардаг дэлхийн дарангуйлагч улс мөн.,

Зочин [139.5.216.66] 2022-08-01 16:54:10

Хүн төрөлхтөн америкийн бузар заль мэх, луйврыг эсэргүүцэн нэгдэж баына.

Zochin [122.201.24.60] 2022-08-01 14:44:39

ANU udahgui oorsdoo dotroosoo dampuurna..

Үсгийн алдаа битгий гаргаачээ. [103.212.119.167] 2022-08-01 03:57:45

"Тоглобол" биш "тогловол" биздээ? Бичиг үсэг мэддэггүй юм уу, сэтгүүлчээ!

Муу үлгэр дуриалал халдвартай гэж сонссон уу? [103.212.119.167] 2022-08-02 06:56:26

Сэтгүүлч алдаатай бичбэл, түүнийг уншсан пид нар ч алдаатай пичтэк полно.

Зочин [203.91.115.41] 2022-08-01 02:50:00

Арай нүсэр орчуулга байна. Галаар наадвал түлэгдэх аюултай гэх гэсэн байх.

Тэвчээр хязгартай. [66.181.160.107] 2022-07-31 17:13:24

АНУ новшроод л байгаа, Хятад тэвчээд л байгаа. Хэр удаан тэвчдэг бол??? Хөгшин авгайгаас болж томоохон дайн болох вий дээ. Зөнөчихсөн юм уу хаашаа юм бэ?

Зочин [202.9.46.24] 2022-07-31 09:50:10

Орос хятад 2 АНУ ЕХнд цохилт өгөх цаг болж байнадаа

Зочин [66.181.184.191] 2022-07-31 09:08:01

uurt chini yamar khamaa bainaa , sawaaguy nokhoi we

зочин [192.82.82.205] 2022-07-31 07:44:51

Энэ мэдээ үнэн үү? Яг ингэж хэлсэн үү? Энэ мэдээний эх сурвалж нь юу вэ? Эх сурвалжаа бичээч ээ. Ямар учиртай нь ойлгогдохгүй ийм мэт мэдээг хаанаас олж, хэн орчуулж, олон нийтийн сүлжээнд нэр хаяггүйгээр байршуулдаг вэ? Эсвэл ээлжит тархи угаалт уу?

Зочин [66.181.184.191] 2022-07-31 09:08:36

uurt chini yamar khamaa bainaa , sawaagui nokhoi we


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.