Тайваниас зарим бүтээгдэхүүний импортыг зогсоов
БЭЭЖИН. /TASS/. Хятад улс Тайваниас цитрусийн төрлийн жимс, хоёр төрлийн загасны бүтээгдэхүүний импортыг наймдугаар сарын 3-наас эхлэн зогсоож байгааг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Үүнээс өмнө Тайваньд элс нийлүүлэхээ зогсоож байгааг Хятадын Худалдааны яам мэдэгджээ. Түр хязгаарлалт хийх болсны шалтгааныг нэрлээгүй байгаа ч эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой гэж хэвлэлүүд онцолж байна.
Шинжээчдийн хэлж байгаагаар, Н.Пелосигийн айлчлал өндөрлөсний дараа Тайвань арал хямралд автана. Бээжин Тайванийн эдийн засгийг чиглэсэн арга хэмжээнүүд авах бөгөөд БНХАУ-ын эрх баригчид хариу арга хэмжээгээ үе шаттайгаар авна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл