Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авлаа

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ.

Хятадын хоригт Тайванийн ардчилсан сан, Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн сан өртсөн бөгөөд тус улсын нэр төрийг гутаасан, салан тусгаарлах үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлсэн хэмээн хориг арга авчээ. Эдгээр санд хандив өгсөн хүмүүстэй хамтран ажиллахыг Хятадын компаниудад хориглосон байна.

"Эдгээр байгууллага нь Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдтэй холбоотой, тэд манай улсын нэр хүндийг унагаж, "Нэг Хятад" зарчмыг зөрчихийн тулд олон улсын хамтын нийгэмлэгт нөлөөлөхийг оролдсон" гэж Ма Сяогуан мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

иргэн [66.181.161.83] 2022-08-03 04:22:14

МАН эрх барьж байхдаа Далай ламыг урихгүй гэж амлаж Хятадад сөгдөж билээ.Ийм л арчаагзй нам .Ард түмэндээ бол арслан бар Хятад Охосд бол ноаойн муу гөлөгнөөс доор байдаг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.