2022 онд нүүрсний эрэлт сүүлийн 10 жилийн дээд хэмжээнд хүрнэ
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тайлангаар, энэ онд дэлхийн нүүрсний эрэлт өсөж сүүлийн 10 жилийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг сэргэх тохиолдолд дэлхийн нүүрсний хэрэглээ 8 тэрбум тоннд хүрч 0.7 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн нүүрсний зах зээлийн тайланд дурджээ.
Ийм үзүүлэлт 2013 онд тэмдэглэгдэж өнөөг хүртэл дээд амжилтаар тооцогдож байна. Оны эхний хагаст Хятадын нүүрсний эрэлт 3 хувиар буурсан хэдий ч хоёрдугаар хагаст нэмэгдэх төлөвийг ОУЭА-аас гаргажээ. Харин Энэтхэгийн нүүрсний эрэлт энэ онд 7 хувиар өснө гэж таамаглаж байна.
Тэгвэл ОХУ-ын дамжуулах хоолойн хийн экспорт буурсантай холбоотойгоор байгалийн хийг нүүрсээр орлох хэрэгцээ нэмэгдэж байгаа тул Европын Холбооны эрэлт 7 хувиар өсөх хандлагатай байна. Европын хэд хэдэн улс нүүрсний үйлдвэрлэлийн ашиглалтын хугацааг сунгах, хаагдсан үйлдвэрүүдийг дахин нээхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: “Coal Mongolia” conference
Сэтгэгдэл