Тэрбум мод сан, БНСУ-тай ойжуулалт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтарч ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Л.Амар нар БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр тус улсын Байгаль орчны хяналт шинжилгээний үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал Монгол Улсад нийт 150 сая мод тарих амлалтыг өгсөн бөгөөд ийнхүү Тэрбум мод сангийн үйл ажиллагааны хүрээнд анхны гадаад хамтын ажиллагааг эхлүүлж, бүс нутгийн хэмжээнд ойжуулалтын чиглэлд хоёр улс хамтран ажиллах эхлэлийг тавилаа.
Санамж бичгийн хүрээнд мод тарих, ойжуулалт, усжуулалт, ойн менежментийн цахим хяналт шинжилгээг бий болгох, харилцан туршлага судлах, манай улсад тохирсон ногоон технологи, шийдлийг туршиж, нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх гэх мэт чиглэлүүдээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцов.
Тэрбум мод санг Монголын банкны холбоо, арилжааны банкуудын санаачилгаар ойжуулалт, цөлжилттэй тэмцэхэд бодит төсөл хөтөлбөр, боломжит арга хэрэгслийг нэвтрүүлэх, мод тарих үндэсний хөдөлгөөнийг тодорхой стратеги, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулсан.
БНСУ-ын Байгаль орчны хяналт шинжилгээний үндэсний төв нь сайн дурын үйл ажиллагааны зарчим дээр тулгуурлан 2003 онд байгуулагджээ. Тус төв нь байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээ хийхийн зэрэгцээ бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд байгаль орчны асуудлыг орхигдуулалгүй оновчтой шийдлийг тусгах тал дээр иргэний нийгмийн хүчтэй дуу хоолой болон ажилладаг.
Харин Тэрбум мод сангийн менежмент, үйл ажиллагааг Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хариуцан гүйцэтгэж байгаа юм. Цаашид Тэрбум мод сангийн зарчим болох Зөв газарт зөв модыг зөв зорилгоор тарьж ургуулах ажлыг ойн мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, олон нийт, иргэдийн дэмжлэгтэйгээр системтэй, үр дүнтэй хэрэгжүүлнэ.



































































Ц.Даваасүрэн: Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гарагт шийдэх гэж байна…
З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ боллоо
Банкнуудтай хамтарсан картаар автобусанд 1,000 төгрөг төлж, гурван удаа дамжин суудаг үйлчилгээг хязгаарласан байна
Иргэд “Байгаа мөнгөндөө тааруулаад авъя” гээд 10, 20 мянган төгрөгийн гутлыг л сонирхож байна гэв
Я.Одсүрэн: Бид нэгнийхээ алдааг уучилж, гавьяаг нь хүндэлж ирсэн
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
Хууртвал ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолоо ч алдана!
Р.Сэддорж: Малчин айлын 6, 7 настай хүүхдүүд цахимаар сурах уу, танхимаар сурах уу гэдэг сонголттой болно