М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа
"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглож байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ зодоглож, хүрэл медаль хүртлээ.
М.Нандин-Эрдэнэ нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Сонирхуулахад, М.Нандин-Эрдэнэ Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, жүдогийн олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.99] 2022-09-13 13:41:28
Mundag ym aa
Зочин [202.126.89.141] 2022-08-26 20:31:38
Мундаг охин баяр хзргье!!!!! Амжилт!!!!!!!!!!!!!!