Яамдууд нэмэгдэх тусам “янханлаг” улс төр хүчээ авч байна

Aдмин / Улстөр

Үндсэн хуулийн цэцээр хүчиндүүлсэн УИХ хэвлийгээсээ шинэ сэргэлтийн гэх Засгийн газрыг өчигдөр төрүүллээ. Гэхдээ өмнө нь байгаагүй данхар бүтэц, ертөнцөд ховор элгийн нэршилтэй яамдууд шинээр байгуулж шүү. Цэцийн бүдүүлэг тогтоолыг эсэргүүцсэн Б. Бат-Эрдэнэ гишүүн лав ганц мэддэг салбарынхаа нэрээр байгуулагдсан яаманд заларч чихэр үмхэх шиг болов. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Засгийн газрын томилгоонуудад сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Улсын онц чухал салбарт мэргэжлийн бус хүн томилж ганцхан хоттой мөртлөө хоёр сайдтай болж байгаа нь туйлын оновчгүй... гэх зэргээр сошиаль орчин сэтгүүлчид, судлаачдын шүүмжлэлээр өрнөв.

Яамдууд нэмэгдэх тусам янханлаг улс төр хүчээ авч байна. Зарим нь төлбөрөө бэлнээр зарим нь бүтцээр нь авч байгаа төдийгүй хор хутгасан ХҮН-ын нөхөр харин гэмгүй, шударга гэгээн царайлан, “могой” мэт цагираглан сууна.

Харин Ардчилсан намын бүлэг Засгийн газарт хамтран орох, бүлгийн гишүүд сайдын сэнтийд суух эсэх дээр хоёр хуваагдаад байсан. Л.Пүрэвдорж гишүүн тэсэлгүй чуулганы үеэр Ерөнхий сайдаас АН үнэхээр засагт орох юм уу? Үгүй юу? гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр энэ тухай яригдаагүй. Гэхдээ том төслүүд дээр улс төржихгүй, намаараа талцахгүй хамтрах асуудал нээлттэй байгаа... гэх зэргээр бөөрөнхий хариулсан нь Ардчилсан намын бүлгийн гишүүд дундах тачаадсан, гомдсон хоёр талыг улам хагалаад тавьчихлаа. МАН-ын генсек Засгийн гал тогоог барихаар болсон нь асуултын тэмдэг гэхээс илүү айдас хүйдэс дагуулна.

Үүнээс гуравхан зүйлийн товч дүгнэлт гарна.

  1. МАН эрх мэдэл, засаглах мэдрэмж, улсын төсвийн бялуу, уул уурхайн арвин баялгийн төлөө бохир улс төрөө хэзээ ч зогсоохгүйгээр үл барам төрийн бүтцийг ард түмний нүдэн дээр ил цагаан наймаалцдаг болж, цадах синдромоор хүнд өвчилжээ
  2. Иргэний нийгмийн төлөөллүүдийн эрүүл дуу хоолой, шударга сэтгүүлчдийн цахиур мэт үзэгний үзүүр л өдгөө манай улсын эрх чөлөөт, шударга тогтолцооны хэлтэрхий болох нь
  3. Ерөнхий сайд сул дорой биш байж, үнэхээр л стратегийн том төслүүдээ урагшлуулж, эдийн засгаа аврах хүсэлтэй бол авилгын торыг зад татах эрс шийдэмгий зориг, эцсийн шатандаа шүүс нь шахагдсан хууль, эрх зүйн тогтолцоо хэрэгтэй байна.

Дарангуйллын сүүдэр алгуур харанхуйлан ирж байна. Хэрхэхийг хөх тэнгэр мэдэх!

Нийтлэлч: Б.Дорж


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:23:24

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:23:24

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [64.119.19.33] 2022-08-30 23:03:57

70-аад оныхоныг дарж болохгүй гэдгийг яруу тодоор харууллаа. Зовлон үзсэн далаад оныхон төр засгаа самралгүй ухаалгаар залуучуудад ойлгуулсаан. Нэг том алдаа нь ард түмэнтэй байгуулсан гэрээний заалтыг цэц гэх 60-аад оны луйварчдаар тоглууллаа. Үүний үр дагавар аюултай... Дуртай цагтаа ард түмэнтэй байгуулсан гэрээгээ зөрчинө гэсэн үг. Тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөнд аюул учрах вий дээ. Гаднынхан хараадл сууж байгаадаа Рио-тинто болон Хятад, Оросууд

Ок [66.181.160.50] 2022-08-30 08:20:17

Одоо харж л байхаас өөр арга үгүй өнгөрлөө. Сайн ажиллаж чадахгүй бол 24 онд хар машиндаа л найддаггүй юм бол МАН дуусаа!

Зочин [59.153.112.13] 2022-08-30 08:12:59

Сайн бичжээ. Цаашдын нийтлэлүүдэд нь амжилт

Иргэн [139.5.218.144] 2022-08-30 01:51:24

Та нар сайд болоод ч чадахгүй !!!!!!!энгийн байхадаа чадаагүй юмийг сайд болоодбүр хийдэггүйн !!!!!Яасан олрн юм дээ 100 ямаандм60 ухна гэгчээр юмдаа!!!!!ёстой ухнаууд!!! бузарууд !!!!!!Үнэнийн өсөлтөө ярихийн орон суудал уйвөраа л ярих юу хачин сэтгүүтэй Толгой бэ.!!!!!!!!!Огцорвол яруухан залуулаач эд нарийг !!!!!!!яах цаг нь ирчихсэн бна !!!!!!!!!

Зочин [192.82.71.76] 2022-08-30 01:43:30

Зүгээр л Их Хурлын мөнгөтэй гишүүд сайд болж үзэж байхад


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.