АНУ: ТАЙВАНЬД 1.1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ ХУДАЛДАНА
АНУ-ын Төрийн департмент Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрчээ. Үүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин 60 ширхэг, агаар ангиллын пуужин 100 ширхэг зэрэг зэвсэг багтаж байна. Тодруулбал, эдгээр нь 85.6 сая ам.долларын үнэтэй газрын довтолгоонд ашиглаж болох “Sidewinder” пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун пуужин юм. Түүнчлэн Тайванийн ажиглалтын радарын хөтөлбөрийг дэмжихэд 665.4 сая ам.доллар төсөвлөжээ. Энэхүү шийдвэрт Хятад улс дургүйцлээ илэрхийлж, эсрэг арга хэмжээ авна гэлээ. Нэнси Пелосигийн айлчлалын дараа Хятад улс Тайванийг тойрч цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотойгоор Пентагон уг зэвсгийн багцыг өчигдөр /2022.09.02/ зарлажээ.
“Энэ зэвсгийн худалдаа нь Хятад, АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна” гэж Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлэв. Гэвч энэхүү дэмжлэг нь бүс нутаг дахь цэргийн үндсэн тэнцвэрт байдлыг өөрчлөхгүй гэж Пентагоноос мэдэгдээд байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, энэ нь Тайванийн зэвсэгт хүчнийг шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалахад чиглэсэн ердийн тохиолдол аж. АНУ-ын шийдвэрт Тайванийн Батлан хамгаалах яам талархлаа илэрхийлээд, зэвсгийн худалдаа нь Хятадын цэргийн дарамттай тулгарахад тус болно гэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл