“Twitter” жиргээг засдаг тохиргоог удахгүй нэвтрүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

“Twitter” нийгмийн сүлжээний хэрэглэгчид удахгүй жиргээгээ засах боломжтой болно гэж тус нийгмийн сүлжээний компани пүрэв гарагт мэдээлжээ. Тодруулбал, “Edit Tweet” тохиргоог ойрын долоо хоногт зарим төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох бөгөөд тэдэнд жиргээгээ нийтэлснээс 30 минутын дотор өөрчлөх боломжийг олгох ажээ. Гэхдээ уг тохиргоог буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсаар байгаа юм.

Харин “Twitter” жиргээг зассаныг илтгэх тэмдэг байрлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд уншигчид тухайн жиргээ өмнө нь ямар байсныг, хэрхэн засаж өөрчилснийг харах боломжтой байна. “Twitter”-ийн мэдээлснээр, жиргээг засах тохиргоог бусад хэрэглэгчдэд шат дараатайгаар нэвтрүүлэх ажээ. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд ийм тохиргоог бий болгохыг уриалсаар иржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.