Еврогийн ханш унажээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ “Умардын урсгал” хоолойгоор Герман руу хий нийлүүлэхээ түр зогсоож буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа еврогийн ханш 20 жилийн хугацаанд анх удаагаа 0.99 ам.доллароос доошилж унажээ. Тодруулбал, өнөө өглөө еврогийн ханш 0.70 хувиар унаж, ам.доллартой харьцах ханш нь 0.9884-т хүрсэн нь 2002 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага түвшин болжээ. Орос Украин руу довтолсноос үүдэлтэй эдийн засгийн хямрал, тодорхойгүй байдлын улмаас он гарснаас хойш еврогийн ам.доллартай харьцах ханш суларсаар байсан юм.

Өнгөрсөн баасан гарагт Оросын “Газпром” компани амралтын өдрүүдээр сэргээх байсан “Умардын урсгал” хоолойн хийн нийлүүлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд дурдсанаар, гурван өдрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээний үеэр турбинд “хий алдагдаж” байгааг илрүүлсэн тул түүнийг засварлах хүртэл нийлүүлэлтийг түр зогсоохоор болжээ.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2022-09-08 01:52:12

Оросын эсрэг хоригоо зогсоохгүй бол европ сүйрнэ

Зочин [202.55.191.194] 2022-09-07 02:49:07

богино хугацаанд оросыг нухахгүй бол европ цаашлаад АНУ хүнд байдалд орж унах нь дээ

Зочин [203.17.23.197] 2022-09-08 01:52:51

АНУ ын бууны нохой минь Оросууд ялах нь тодорхой


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.