БНСУ: Хар салхины улмаас 3463 иргэн орон гэрээ орхиход хүрлээ
БНСУ-ыг дайран өнгөрч буй “Хиннамну" хар салхины улмаас 3463 хүн орон гэрээсээ дайжихад хүрсэн байна. Одоогоор Улсан хотод 25 настай иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байгаа аж. Энэхүү хар салхины улмаас олон арван нислэгийг цуцалж, сургууль болон бүхий л байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. БНСУ-ын Цаг уурын албанаас Тайваны зүүн тэнгисээс баруун хойд зүг рүү чиглэн ирж буй 11 дэхь хар салхи болох “Хиннамну” нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулаад байна. Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг ба энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм.
Эргэн сануулахад, 1959 онд болсон “Сара” хар салхины төвийн даралт нь 951,5 гПа (Пусан хот) байсан ба энэ үеэр 849 иргэн амь үрэгдэж 200 гаруй хүн алга болж, 2003 онд ирсэн “Мэми” хар салхины төвийн даралт нь 954 гПа (Тунёнг хот) байсан нь “Сара” хар салхинаас бага боловч Пусан хот, Кёнгсан мужийг дайрч 117 иргэн амь үрэгдэж, 13 хүн алга болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр салхины хурд болох 60м/с гэж бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.59] 2022-09-08 00:23:50
Хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлахгүй сүйтгэж бохирдуулж байна. Эх дэлхий хүн төрөлхтнөөс өшөөгөө аваасай.
Зочин [66.181.184.168] 2022-09-07 08:38:47
Дэлхий даяараа эвтэй бай муу зүйл бүү дуу зүгээр л сайхан амьдарч байсан шигээ л тайван амьдар.МӨН ГАЗАР ДЭЛХИЙ АГААР МАНДАЛААР БҮҮ ОРОЛД
Зочин [202.9.46.43] 2022-09-07 06:58:58
Дэлхий даяар гамшигт үзэгдэл улам ихэснэ.