УГИЙН БИЧИГ УДМЫН ТОЛЬ

Aдмин / Боловсрол

Агуу түүхтэй Монголынхоо удмыг залгамжлан сэргээх хувь заяаны тавилантай хойч үеийнхэндээ өвгөд дээдсийнхээ уламжлалт заншлаас авах, гээхийн сэргэлэн ухаанаар арвижуулж, эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой, эелдэг даруу зан аашаараа түмэн олондоо дурсагдаж, төр нийгэмдээ үнэлэгдэж амьдрахад увь нэмрээ оруулах нь өнөөгийн бидний ариун үүрэг билээ. Алаг хорвоогийн амьдралын нугачаанаас шалгагдан гарсан ардын мэргэн сургаалиас ажил, амжиргааны ухаандаа нутагшуулж, хүн бүр зөвхөн өөрөө өөрийгөө чангалан захирч хатуужил тэвчээртэй хөдөлмөрөөр хэтийн зорилгодоо хүрч, хүний дайтай хүн болж, төрөө ч засалцсан өтгөс дээдсийн маань амьдрал тэмцлээр нотлогдсон бичигдээгүй хууль бидэнд үлдсэн.

Иргэншлийн нэгэн хэсэг болон олон зуун жил байгаль ертөнцийн жам даган цагаан ясны хэлтэрхий, улаан цусны дусал, хонгон дээрээ хөх толботой эрүүл чийрэг удам угсаагаа үлдээн, генийн сангаа ариусгаж иржээ. Айл өрх бүрУгийн бичигхөтөлж залгамж үедээ таниулан, цус ойртох, оюун санаа, бие эрхтний хомсдолтой үр хүүхэд төрж удамшлын эмгэг согог үүсэхээс цээрлэжУраг холдвол ухаан сайжирнагэсэн зүйр цэцэн үг гарч, түүнийгээ баримталж алтан ургийн лавлахУгийн бичигшастир хөтөлж байсан билээ.

Монголчуудыг ураг удмаар нь уусган устгах харгис бодлогоор угийн бичиг хөтлөлтийг зогсоосноор багагүй хугацаа өнгөрч, мартагдахад хүрснийг сэргээхэд бэрхшээлтэй ч цаг алгуурлалгүй удам судраа сурвалжлан бүрдүүлж, удмын сангаа ариун байлгах нь монгол хүн бүрийн үүрэг мөн.
Удмын сангааУгийн бичиг”- ээрээ хамгаалдаг уламжлалт соёлоо улам төгөлдөржүүлэх үндэслэл

  1. Чингис хааны ордонд бичиг түүх хөтөлж байсан Персийн түүхч эрдэмтэн Рашид АдДинМонголчууд ураг удмын түүхээ мод, үйс, яс, даавуу, цаасан дээр бичиж, үр хүүхдүүддээ мэдүүлж, хамгаалдаг онцлогтой үндэстэнгэжээ. Овог дотроосоо эхнэр авдаггүй уламжлал мөрдөгдөж, “ Ураг удмын хол, ус ундааны ойрхон нь дээрхэмээн цэцлэн хөөрөлддөг байжээ.
  2. Манжийн харгис бодлогоор угийн бичгээ хөтлөх уламжлалт соёл тасарч, алсарснаас сэргээн хөгжүүлэхэд идэвх гаргах шаардлага тулгарлаа.

Төв номын сан, музейд хадгалагдаж үлдсэнУгийн бичиг”, Монголын зарим ястнууд, “ Гэрийн түүхгэх мэт олон нэр томъёо нь гэрийн буйр хэлбэртэй дугариг, модны мөчир салаалан цэцэглэж байгаа мэт суварга адил шатлан давхарлаж өндөрлөсөн олон дүрстэй зөвхөн эцгийн талыг төлөөлөн бичихэд тохирч байсан бололтой.

Эхийн хэвлийд тогтсон үр хөврөл нь эцэг, эх хоёроос тэнцүү 23 хромсомоос бүрддэг учраас төрсөн хүүхдийн бие бялдар, нүүр царай, зан төрх нь эцэг эхтэйгээ тэнцүү адилхан байдгийг биологи, удамшил зүйн шинжлэх ухаанаар нотлон тогтоожээ.
Ургийн зураглалын зорилго, ач холбогдол:

  1. Цус ойртож, согогтой хүүхэд төрж удамшихаас сэргийлэх
  2. Байгаль нийгмийн болзошгүй эрсдлээс удмынхны хамтын хүчээр хохиролгүй давах
  3. Удамшлын өвчин, зан авирын гажигтай удмаас хүргэн бэр удмын холбоонд орохоос сэргийлэх, дархлаагаа хадгалах
  4. Төр удмаараа хамтын хүчээр цаг алдалгүй ажил амьдралдаа амжилт бүтээл, үр дүнд хүрэх боломж бүрдэх

УРГИЙН БИЧГИЙГ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?
Зөвлөмж 1: Ургийн бичгээ (угийн бичиг) хөтлөхөөр шийдсэн бол юуны түрүүнд ургийн бичиг хэрхэн хөтлөх тухай дараах зөвлөмж, гарын авлага, ном бүтээлийг харчихад илүүдэхгүй. Үүнд:

  • Монгол улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны 17-р тогтоолоор батлагдсанУгийн бичиг хөтлөх журамУгийн бичиг хөтлөх журам
  • Монголын Нууц товчоо
  • Ж.Батсуурь, Э.Энхмаа нарынМонгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн зааварУБ.,2010
  • Г.Дашням, А.Очир нарынМонголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх ньУБ.,1991
  • Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр, Яргай овогт Цамбын Түвшинтөгс нарын боловсруулсан ургийн бичиг хэрхэн хөтлөх талаар загварчилсан арга
  • Ж.РаднаабазарУгийн бичигУБ., 2008
  • Бусад мэдээллийн цахим эх сурвалжууд

Зөвлөмж 2: Мэдээлэл цуглуулах. Энэ бол ургийн бичиг хөтлөгчийн хамгийн чухал, хамгийн том ажил. Ингэхдээ та өөрийн мэдэх өвөг дээдсээсээ наашлаад өөрийн төрүүлсэн хүүхэд хүртэлх ясан, цусан төрөлд хамаарах төрөл, садангийн хүмүүсийн мэдээллийг тус бүрийн онцлогоор нь баттай мэдээлэл, эх сурвалжуудын хамт тэмдэглэн авах нь зүйтэй. Мэдээллийг аль болох эх сурвалжид тулгуурлан цуглуулах нь удмын түүхэнд эндүү ташаа мэдээлэл орохоос сэргийлж чадна. Удмын түүхийн мэдээллийгУгийн бичиг хөтлөх журамын хавсралтын 3 дахь хэсгийг үндэслэн цуглуулах нь зүйтэй.
Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм.
Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Тайж, ноён язгууртай хүмүүсийн угийн бичиг хадгалагдан үлдсэн байдаг ч жирийн хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй. Гэхдээ тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авах боломжтой юм. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921, 1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна. Гэр бүл, садан төрлийнхний гэрт байдаг гэрэл зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлс дээрх нэр, он сарыг анхааралтай ажиглах, таньж, мэдэхгүй хүний нэр байвал дараа бусдаас лавлаж асуухаар тэмдэглэж авна. Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрийнхөө мэдэхгүй зүйлсээ асууж, тэмдэглэх, настны дурсамжийг сэргээхээр гэрэл зураг, дурсгалтай эд зүйлс авч очиж болох юм. Настнаас хамаатан садныхаа нэр, хаана ажил хийдэг байсан , хэдэн хүүхэдтэй байсан эсэхийг аль болох онтой нь бичиж авах хэрэгтэй.

Зөвлөмж 3: Удмын мэдээллээ цуглуулсны дараа ургийн бичигт оруулах хүмүүсээ үечилнэ. Есөн үе өнөгөрөхөд овог саднаараа цөм цуглан ЯС ХАГАЛАХУЙ хэмээх ёслол үйлдэн баяр хийнэ. Аливаа хүн, хэн боловч өөрөөсөө дээших, дооших удам, төрлөө мэддэг бөгөөд эцгийн талын хүмүүсээ авга буюуясантөрөл, эхийн талын хүмүүсээ нагац буюуцусантөрөл гэж ангилдаг. Энэ нь ялангуяа Монгол хүний ёс уламжлалд эрт дээр үеэс мөрдөж нэрлэж ирсэн хэвшил юм. Эцэг, эхээ болон хүн өөрөөсөө дээших, дооших яасан, цусан гарал төрлөө дараахь байдлаар нэрлэж хүндэлдэг.
Өөрөөс дээш 9 үе:

Ясан тал: Цусан тал:

  • Өндөр өвөө, Өндөр эмээ
  • Холбоо өвөг, Холбоо эмэг
  • Хулан өвөг, Хулан эмэг
  • Элэн өвөг, Элэн эмэг
  • Хуланц өвөө, Хуланц эмээ
  • Элэнц өвөө, Элэнц эмээ
  • Өвөө аав, Эмээ ээж
  • Аав, Ээж

Өөрөөс доош 9 үе
Ясан тал: Цусан тал:

  • 1.Хүү, Охин
  • 2.Ач, Зээ
  • 3.Жич, Зээнцэр
  • 4.Гуч, Зээлдэм
  • 5.Жичинцэр, Бөл
  • 6.Гучинцар, Бөл ач
  • 7.Жихүй, Бөлүүл, бөл зээ
  • 8.Жилийхүй, Бөлөнцөр

Зөвлөмж 4:
Ингээд ургийн бичгээ ямар зураглалаар хийх хэлбэрээ сонгох хэрэгтэй. Хөтөлж эхлэхдээ ямар овогт хэний хэний ургийн бичиг болохыг заавал бичнэ Жишээлбэл: Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн ургийн бичиг гэх мэт.
Ургийн бичгийн зураглал нь дотроо олон хэлбэртэй. Үүнд:

  • Суварган хэлбэртэй хэлхээ зурлага
  • Гэр хүрээ, хэлхээ зурлага
  • Цагираган хэлбэртэй хэлхээ зурлага
  • Удган модон хэлхээ зурлага
  • Шаталсан хэлхээ зурлага
  • Цэцгэн дэлбээ хэлхээ зурлага
  • Оддын холбоо хэлхээ зурлага
  • Удмуудын ураг барилдсан хэлхээ зурлага
  • Хас ургийн хэлхээ зурлага
  • Нарны цагариг хэлхээ зурлага гэх мэт

Эдгээр зурлагуудын тухай уншиж судлах номнууд дээр дэлгэрэнгүй байдаг. Сонголтоо хийснээ дараа ургийн бичгээ хөтөлж эхлэн ямар хэлбэрийн зураглал сонгосноосоо шалтгаалж насны эрэмбэ, эр эм хүйсийг нэг талаасаа эхэл үеүдийг нэг эгнээнд буюу нэг мөрөнд зурвал ойлгомжтой болно.

Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөөр байна. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй байвал цаасан дээр буулгаж, номын хэлбэрт эсвэл дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулж болно.

Сүүлийн үед ургийн бичиг хөтлөхөд зориулсан дэвтрээс гадна мэдээллийн Старсофт ХХК, Прогнэт ХХК “Ургийн бичиг 1.0” “Ургийн бичиг 2.0” шинэ программ гаргасан бөгөөд энэхүү программыг линкээр орж татаж авах, Интерном дэлгүүрийн төв салбараас худалдан авч болно. Энэхүү программ нь таны оруулсан мэдээллийг үндэслэн ургийн хэлхээний зураглалыг төрөл бүрээр гаргахаас гадна шууд хэвлэж авах, ураг төрлүүд хоорондоо холбогдох, мэдээлэл солилцох, зургаа оруулах, эхийн ургийн зураглалыг эцгийн ургийн зураглалтай холбох зэрэг олон боломжтой юм.

Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал яс үндэс, овог, төрсөн он, нас хүйс, жил, төрсөн гөзөр, эрүүл мэндийн байдал, авгайлга, хорт зуршил, дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач, албан ёсоор гэрлээгүй үед өвөг эцэг, эмэг эх дээрээ өссөн хүүхэд, гал дээр гарсан зээг ачид тооцож овог удмаа залгамжлуулсан эсэх, хойд эцэг эх, өргөмөл хүүхдийг ургийн бичигт жинхэнэ төрүүлсэн эцэг эхийн нэр ус овгоор оруулах зэрэг нэмэлт мэдээллийг ургийн бичиг, удмын түүхэндээ тусгах нь цаашид жигд сайн хөтлөхөд нэмэртэй.

Эх сурвалж: Л. Дүгэрсүрэн
“Монгол удмын сан” УБ 2013 ном.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.191.178] 2022-09-22 17:07:43

Хөдөөний ба гэр хорооллын эмэгтэйчүүд явуулын эртэй унтдаг ба төрөл төрөгсөддөө хүчиндүүлдэг учраас Монголын ямар ч хүн өвөг дээдсээ мэдэхгүй. Улаанбааатар хотын цөөхөн сэхээтнүүд зөвхөн эцэг эх, өвөө эмээ нараа мэддэг. Тиймээс ядуу зулбасагуудтай гэрлэж болохгүй, зиндааныхаа хүнийг судалж байгаад гэрлэх хэрэгтэй.

Зочин [202.126.89.30] 2022-10-09 06:32:45

Gg

123456 [103.9.90.130] 2022-09-22 01:30:58

1234567899878979889787989798798798798789798798777777777777777777777777777777777777777798777777777777777777777777777777712213321213213333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333333332 22311111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111

Зочин [103.229.122.134] 2022-09-21 12:14:14

Монгол уламжлалд ясан төрөл, махан төрөл гэж байсан. Цусан төрөл гэж огт байгаагүй. Энэ нь социализмын үед оросын нөлөөгөөр кровянный гэдэг үгийн мах орчуулгаар орж ирсэн нэр томьёо. Үүнийг мэргэжсэн судлагч бол мэдэх ёстой доо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.