ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ШИГ ЯДУУРАЛ
Монгол Улсын хүн амын 3/1 буюу 1 сая шахам хүн ядуу ангилалд багтаж байна. Энэ бол судалгааны өгөгдлийг ихээхэн бууруулсан тоо. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 60 гаруй мянган аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэний амьжиргаа өнөөдөр нэн хүнд. Тэдний авсан зээл хамгийн ихдээ 300 сая төгрөг ч цаг үеийн хүндрэл, төрийн хайхрамжгүй бодлого, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн зээлийн дарамтад өртжээ. Гэхдээ эрх баригчдын халаасанд орсон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “... эдийн засаг сэргэлээ, ядуурал буурлаа, удахгүй сайжирна...” гэцгээдэг ч чөлөөт нийгмийн нэг давуу тал болсон мэдээллийн чөлөөтэй урсгалыг хааж, тэдэнд итгэхээ байсан ард түмнийг хуурч арай л чадахгүй байна.
Тэд үнэхээр бодит байдал, булавч бултайсан статистикийн тоо баримтуудыг няцааж дийлэхгүй. Хотын захын хүнсний дэлгүүрүүдийн өрийн бүртгэл зузаарч, хүүхдийн мөнгөөрөө аргацаадаг өрх гэрүүдийн тоо улам ихэссэн.
Америкт л гэхэд манайх шиг хүүхдийн мөнгөний бодлоготой ч орлогын түвшнээс нь хамаарсан халамж хэлбэрээр олгодог төдийгүй иргэдийнхээ боловсрол, хувь хүний хөгжлийг давхар хамгаалан, хөгжүүлж, орхигдуулдаггүй аж.
Харин хүн амыг хавтгайгаар нь ядууралд өртүүлэх нь дарангуйлагчдын засаглалд хүчтэй илэрдэг.
Ард түмэн эхлээд ядуурлын үр нөлөөг цочирдож хүлээж авдаг байсан бол одоо дасан зохицож эхэллээ. Үүний үр дагавар ноцтой аюулд дагуулна. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар дарамтад дассан хандлага нэг л өдөр ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг. Учир нь ямар ч зүйл дээр логик дараалал алдагдахад эхлээд гажуудаж, дараа нь нуран унадаг.
Сонгуульд зориулсан улс төржилтөөр нийгмийг хөтлөвөл алсдаа бэлэн мөнгөнд амаа үдүүлдэг байсан ард түмэн үндэстний доройтол руу хэвийх магадлалтай. Ийм зорилгоор нийгмийн харанхуй хэсгээ алгуурхан, далдаас бойжуулаад байгаа ч юм шиг.
Цаазын ялаас илүү насаар нь хорих дээд хэмжээ эрүүгийн эрх зүйд бий. Энэ бол хүнд сэтгэлзүйн хувьд асар хүнд. Үүн шиг ядуурал, залхуурал, мунхаглал, адын сэтгэлзүйд ард түмнээ дасгах оролдлогууд амь бөхтэй сүүлийн жилүүдэд ажиглагдсаар байгаа нь уламжлалаасаа авхуулаад сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хөрсжүүлсэн Монголчуудын хувьд ялын дээд хэмжээ шиг санагдах.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:37
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:37
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [59.153.86.85] 2022-09-28 06:00:49
1990 онд энхрий хайрт МАХН -аа татан буулгаж түүхийн цаг үетэй нь үлдээгээгүйгээс мөн АН -гэж даргаа тойрсон яг МАХН-ын адил зохион байгуулалттай бүтэц зохион байгуулалт нь коммунист хэлбэрийн нам байгуулж явсанд байгаа юм .энэ намууд дарга ангийг бий болгож тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг тогтолцоог бүрдүүлэгчид . хууль шүүхийн тогтолцоонд шудрага , бүгд тэгш байх зарчим алдагдсан .хэн эрх мэдэл мэдээлэлд ойр байна тэр шудрага бусаар хөрөнгөжих ,бүр улаан цайм төр нийтийн өмчөөс ,байгалийн баялаг ,газар нутгаас хулгайлах нь хэмжээ хязгааргүй эрээ цээргүй болж 30 жилийг өнгөрөөж байна .
Иргэн [59.153.113.196] 2022-09-27 08:31:32
Нэг намын хийрхэл ийм болж --луйвардаад - ардаа ийм болгож байгаа дарангуйлагчид !!!!!!!Толгойн ажиллахгүй мөнгө саахад сурсан луйварчидийг Зайлуулж байж тэр их төрийг нь төлүүлж зайлуулж Хариуцалга тооцох хэрэгтэй !!!!!!! Та нар ард иргэдийн санал хулгайлж луйвардаж гарч ирсэн Намийн үндэсээр Цэвэрлэх хэрэгтэй !!!!!!!Ард иргэд тэнэг биш шүү !!!!!!!!
Африкийн ядуу бүсгүйн бодол нэг иймэрхүү байдаг [139.5.216.216] 2022-09-27 07:42:05
Залуугаасаа эхлээд 3-4 нөхрөөс 10 хүүхэд гаргачихья. Тэгээд нөхөр болгоноос хүүхдийн тэтгэлэг авья, зарим нь өгөхгүй, гэхдээ зарим нь өрөвчхөн эрчүүд таардаг. Мөн улсаас хүүхдийн тоогоор 5-10 доллар өгнө. Ядуу дорой амьдралаас болж 10 хүүхдийн 3 нь 5 нас ч хүрэхгүй бурханы орон явчихна. 10 хүүхдийн 1 нь 15 нас хүрээд хулигануудад зодуулаад үхнэ. 10 хүүхдийн 3 охин нь 17 нас хүрэнгүүт бэрд гарна. Тэгээд үлдэх 3 хүү нь л гэртээ үлдэж. бүсгүй болон түүний сүүлчийн нөхрийг харж хандана. Монголтой төстэй ч юм шиг.
х [202.9.46.146] 2022-09-27 03:19:46
хохин гэдэг нь болж байна монголд нам нам дагасан өлөн хулгаа хиих бодолтой хүнцэрүүд их шургалж эрх мэдэл албан тушаалтай болж хагартлаа баяждаг хичнээнтэр бумыг улсаас хулгаалж авилгал басан бай 40 сая төгрөгөөрторгуульдаг гэдгииг tv9өөр сонсоод ой гутсандааа малын хулгааач 5 үхэр хулгаалхад олон жилтэй байхдааа ямар ардиргэд байна ягтаарсан төриин хулгаачидл байдаггэдгэн үнэн юмдааа малуудааа
Зочин [150.129.140.112] 2022-09-27 01:52:13
ХҮҮХЭД ОЛОНТРӨҮҮЛЭХДЭЭ ГОЛ НЬ БИШ, ТӨРИЙН БОДЛОГО ТЭНЭГ НЬ ГОЛ АЮУЛ
Зочин [202.9.47.131] 2022-09-27 01:57:27
Ийм тэнэг мангар арчаагүй хүлцэнгүй оркуудаас болж хүүхдүүд их хохирч байна.
Зочин [202.9.47.131] 2022-09-27 00:56:30
Тиймээс хүлцэнгүй боол монголчууд нээх олон хүүхэд төрүүлээд байх нь маш буруу. Эцэст нь хүүхэд хохирч үлдэнэ. Тэр хүүхдүүд дотроо эцэг эхдээ маш ихээр гомдож шаналж харамсч гутрах болно.