ХАМРЫН ХАНИАДАНД ЧАДУУЛСАН ЭМЯ
Монголын засаг төр бүхэлдээ системийн хямралд гүн өрсөн ч ёроолдоо тултал уналтад орсон хэд хэдэн салбар бий. Эрүүл мэндийн яам бүхэлдээ хоцрогдол, хохирол, өвчлөлийн цугларал төдий арай дэндүү сул бүтэц болж хувирчээ. Эрт илрүүлэг оношилгоо гээд л сүржин нэртэй аян өрнүүлээд үр дүн нь гарсангүй. Арга ч үгүй өрхийн эмнэлэгүүд нь нүд шүд татаж, жин өндөр хэмжихээс хэтрэхгүй байгаа хойно юу ч сайжрахгүй л дээ. Гадаад дотоод шалтгаан харьцангуй тайван. Гэр бүлээ хоосруулахгүй, өлсгөхгүйн тулд зам дээрээ бөглөрч хамаг алтан цагаа өнгөрөөгөөд ч болов хэзээ нэг цагт ирэх сайн сайхны төлөө махарч, дархлаа нь унаж, эрүүл мэндээ алдаж, эцэг эхийнхээ үүргийг үүрсээр байгаад бид бараг л дасаж дээ. Харин энхрий гэнэн цагаахан үрс сургууль, цэцэрлэг дээрээ жилийн жилд ханиад, томуунд дарлуулж, чанаргүй боловсролд нүдүүлснийхээ төлөөсөнд суурь өвчтэй, сурч мэдсэн юмгүй өсч өндийнө гэдэг дэндүү эмгэнэлтэй.
Олигтойхон зөвлөгөө мэдээллээр ч тогтмол хангаж чадахгүй эрүүл мэндийн салбартай гэхээр дотор давчдам. Өвдвөл очер дараалалд тарчилцгааж, шаналан дээрээ шарх нэмээд, хүнд сурталтай улсын эмнэлэгүүд хүний гар харсан эмч нарын хандлагад бүр дордож хохирсон иргэдийн тоо хэдэн зуу мянгад хүрнэ.
Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй л бол эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжгүй эрүүл амьдрах суурь эрх нь зөрчигдөж байгаа өрх гэр хэд байна вэ. Үндсэн харъяалал, оршин суугаа хаягийн бүртгэл, төрийн шат шатны урт дарааллууд, хямсгар хандлага, хүйтэн тогтолцоонд холгуулж ямар олон айлууд гудамжны эзэнгүй амьдралаар амьдрахаас өөр сонголтгүй үлдэж байгааг судалсан судалгаа байна уу? Зөвхөн хэлж ирэхгүй хийсч ирдэг өвчлөлд өртөөд эцэст нь үхэхээс өөр сонголтгүйгээ ойлгох, гэр бүлийнх нь хайртай хэн нэг нь салбарынхны хариуцлага муугаас эрүүл мэнд амь насаар тэрч игтээ хохирох хэчнээн тохиолдол бүртгэгдэв? Бүртгэгдээгүй хэд байв? Эмч нарын хариуцлагагүй авилгалд тачаадсан хэрцгий хандлагаас болж хэчнээн жирэмсэн эхчүүд төрж чадалгүй эндэж, хэдэн үрс амьгүй төрөв?
Эрх баригчид өөрсдөө үнэтэй хувийн эмнэлгүүд, гадаадад эмчлүүлж, ард түмэн бор зүрхээрээ үхэх нь үхэж, өрөөл дутуу үлдэх нь үлддэг ийм харгис тогтолцоог хэн хүсдэг вэ?
Сэтгэгдэл
зочин [103.229.121.4] 2022-10-04 06:10:39
Монголын эрүүл мэндийн салбарыг олон жил сэтгүүлч мэт мэргэжлийн биш хүмүүс удирдаад бүр доошоо уначихсан, эрүүл мэндийн тогтолцоо нь буруу, муу болчихсон биз дээ? Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд харилцааны наад захын соёлгүй, аймаар муухай ааштай, хашгирч загнасан аймшигтай хүмүүс байдаг биз дээ? Монголд өвдвөл үхэх, эсвэл гадаадад очиж эмчлүүлэх гэсэн 2 зам байдаг биз дээ? Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд эцэс төгсгөлгүй их төсөв мөнгө, хөрөнгө, цалин шаардсан хүмүүс биз дээ? Өрхийн эмч нар хүнийг чагнахгүй зөвхөн ярьсан зүйлийнх нь дагуу оношилж, эм бичдэг үү? Өрхийн эмч нар ер нь хүнийг чагнаж сурсан уу? Дүүргийн эмнэлгүүд бүр аймаар, тийш очвол загнуулах, эцэс төгсгөлгүй худал тайлбар сонсох нь тодорхой биз дээ? Өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, өвчнийг танин мэдэхүйн холбогдолтой нэвтрүүлэг, магадгүй нэг ТВ-г зөвхөн эрүүл мэндийн асуудлаар дагнуулж болох байх даа?Эрүүл хооллолт, эрүүл хоол хүнс, эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэгээс нь эхлэн олгож, эзэмшүүлээч.
Зочин [192.82.87.6] 2022-10-02 22:52:22
ТӨРИЙН СУРГУУЛИАР ЭМЧЭЭ БЭЛТГЭЁ ХУВИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН ЭМЧИЙГ АТЁСТАТЧИЛЬЯ ЁРӨНХИЙ САЙДАА
kk [68.100.120.177] 2022-10-02 13:53:08
EMY gej dandaa chadvargui garuud bolson
Зочин [103.10.22.112] 2022-10-01 12:20:15
Хѳнгѳлѳлттэй эмийн дийлэнх жор бичүүлж хэргэлэгч нар нь тэтгэвэрийн хѳгшчүүл байдаг хѳнгѳлѳлтийн хувийг багасагаснаар тэнд ирэх тѳлбѳрийн дарамт асар хүнд тусч байна шууд та нар үх гэсэнтэй адил зүйл болж байна үүнийгээ эргэж харахгүй бол үнэхээр хүнд тусч байна ЭМЯ ныхаан.
Зочин [122.201.22.238] 2022-10-01 09:47:23
Эрт илрүүлэгээр бөөн өвчтэй амьд явах баталгаагүй болсон мэт хүнээр тоглогчид ,өвчин тоологчид
И [66.181.160.84] 2022-10-01 08:33:20
Энхболд сайд болсноос хойш ЭМЯ, сөнөсөн! ЭМД-ын газар Бямбасүрэн гэдэг авгай авснаас хойш бас дууссан, Одоо эмийн үнийг хар бүгдийг нь соль. одоо болно. ЕС аа!
Налайх дүүрэг ахмад настан Сүрэн. [103.229.122.170] 2022-10-01 04:55:16
Эрт илрүүлэг Налайх дүүрэг сайн зохион байгуулалттай, чанартай явагдаж байгаа гэж хувь хүний хувьд дүгнэж байгаа. Эргэлзээтэй эрхтнээ цааш нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх, нарийвчилсан шинжилгээ хийлгэх, зөвөлгөө өгч бгаа нь" эрт илрүүлэг" нэрэндээ тохирсон ажил. Би жирийн ахмад хүн. Надад их тустай болсон. Бид өөртөө анхааралгүй явсаар өвчинөө хүндрүүлдэг юм байна шүү.
Зочин [150.129.141.45] 2022-10-01 04:26:29
archaagui amisgaa biee tordooch , nokhoin gulugnuus dor pizda we
Butenee [43.242.243.108] 2022-10-01 04:19:21
Hunii omnoos ovdtson yum shug setgelgee gargadagaa l bolichih heregtei eruul saruul baikh bolomj hun buhend bii ovchin helj irdeg. Emnelegiin salbarluugaa bugdiigee chihsen archaagui iluudel jintei zov zohistoi hool und hudulguun eruul baikh henees shaltgaaldagiig ch medehgui mal humuus.
Зочин [202.55.188.98] 2022-10-01 06:00:40
Хүний өмнөөс эмч болсон юм шиг их мэдэгч царайлсан хоосон толгой чи өөртөө тохирох ажлаа олж хий. Дүлийдээ найдаж унгарага гэгчээр шударга шүүхгүй Монгол улсад эмчийн нэр зүүж хүний амиар тоглох хэвийн үзэгдэл.
Зочин [66.181.179.251] 2022-10-01 01:55:17
Чи зөвхөн өөрийнхөө тохиолдсон явдлаар бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн байгууллагыг доромжлох эрх байхгүй Энэ байгууллагаар үйлчлүүлээд эрүүл саруул болоод талархаж явдаг хүмүүс цаана чинь чамаас олон байгаа Доголдолтой муу зүйл байлгүй л яахав Чи өвдөх юм бол хамгийн түрүүнд эмнэлэг бараадана биз дээ
Зочин [202.55.188.98] 2022-10-01 03:36:45
Чи битгий биеэ өмөөр. Чам шиг юмнууд "аргагүйн эрхэнд эмч" гэгчээр төрийн албан хаагч болж иргэдийн татвараас цалинжиж давхар авилга авч хэхэртлээ идчихээд амаа ангайж чадахгүй ярвайсан новшнууд байдаг учраас МУ бүх өвчлөлөөрөа дэлхийд тэргүүлж байгаа юм. Хариуцлага бол "түй чёрт" шүү дээ.