Монголчууд ЭМ хэрэглэж байна уу эсвэл...?
Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн лаборторийн эмч нарын мэдээллэж буйгаар монголын Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдэд болон эмийн салбарт хэрэглэгдэж байгаа дийлэнх эм бэлдмэлүүд өвчин эсэргүүцэх чадваргүй хуурамчийг илтгэж буй нэг нотолгоо нь улирлын томуугийн дэгдэлтэд ямар ч нөлөө үзүүлж чадахгүйгээс харж болохоор байна гэжээ. Дэлхий нийтээрээ зарим эмнээс татгалзаж байна. Сүүлийн үед эмэнд хордох тохиолдол эрс нэмэгдэх болжээ. Одоогоор манай улсад 35 эмийн үйлдвэр байдаг бөгөөд нийт эмийн хэрэглээнийхээ 80 орчим хувийг гаднаас импортолдог аж.
Сүүлийн үед гадны орныхон анальгин, аспирин гэх мэт өвчин намдаах эмийг хэрэглэхээс татгалзаад байгаа гэтэл монголд зарагдсаар л... Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дөрвөн жил болоод эмийн үйлдвэрүүдэд шалгалт хийдэг аж. Цаашид хэрэглэж болох эмийн хугацааг нь сунгаж, хэрэглэж болохгүй гэснийг нь устгалд оруулдаг байна.
Тиймээс дэлхийн бусад орнуудад анальгин, аспирин зэрэг эмийг хэрэглэхээс татгалзсан. Мөн хүний биед сөргөөр нөлөөлөх үйлчилгээтэй хуурамч эм бэлдмэл хил гаалиар оруулж ирсэн, зориуд санаатайгаар худалдаалсан этгээдийг шийтгэх, хариуцлага хүлээлгэх заалт Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хангалттай байдаг билээ.
Гагцхүү энэ бизнес хууль сахиулагч болон мэргэжлийн хяналтынхан, эрүүл мэндийн салбарынхны хараа хяналтын гадуур л цэцэглэн "авлига" хэмээх аалзны торон дотор эргэлддэг байж ч болох талтай. Өвчинд шаналсан нэгэн эмийн сангаас хуурамч эм худалдаж авахыг хүсэхгүй. Иймээс манай улс эмийн зах зээл дээр тавих хяналтаа нэг мөр цэгцэлж, хуурамч эм бэлдмэл худалдаалсан гэмт этгээдэд авах арга хэмжээ, үзүүлэх хариуцлага шийтгэлээ өндөржүүлэх шаардлага нэгэнт зүй ёсоор тулгарчээ.
Сэтгэгдэл
Иргэн [103.10.21.250] 2022-10-18 04:01:06
Ханиад томуу эдгэхгүй байгаа нь эмийн чанартай шууд холбоотой ядаж хуурамч эсэхийг шалгах судлах газар байдаг боловуу