ХӨГЖИЛ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ БАС ДАХИН ҮЙЛДВЭРЛЭЛ

Aдмин / Нүүр

Хамгийн энгийн логик ойлголтоор аливаа улс орны баялаг, байгалийн түүхий эд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болж чадалгүй хямд өртөгөөр борлуулагдан хил давсаар байвал хязгаарлагдмал нөөц дуусах цагт улс үндэстний аюулгүй байдал алдагдана. Төрийн бодлого хэтийн төлөвт суурилсан хүчирхэг, шинэлэг, судалгаа, тоо баримтад тулгуурлан бүтээмжийг эрэлхийлж гэмээ нь хөгжлийн тухай бодитоор ярьж болно. Өвөг дээдсийнхээ буянаар өргөн уудам газар нутагтай, арвин нөөц баялагтай ч бидний үеийнхэн хоттой хонио шил архинаас солих цамаан танхай гэнэн залуу хүүхдээс ялгаагүй байдалтай дэндүү уджээ.

Үйлдвэрлэл гэдэг нь хүний (Үйлдвэрлэгч) оролцоотойгоор тодорхой ажлын процессоор нөлөөлөн, байгалийн түүхий эд эсвэл хагас боловсруулсан, боловсруулсан анхны түүхий эдийг (Материал) энерги болон үйлдвэрлэлийн техник ашиглан агуулах боломж бүхий эдийн засгийн болон хэрэглээний зориулалттай (бараа, бүтээгдхүүн) ямарваа нэг зүйлийг үйлдвэрлэхийг хэлнэ.

Бүтээгдхүүнийг үйлдвэрлэх ерөнхий салбаруудад аж үйлдвэр, гар урлал, хөдөө аж ахуй болон соёл урлаг орно. Гагц уул уурхайг үйлдвэрлэлийн чиг баримжаа гэж харвал утгагаүй хэрэг. Хэдэн зуун жилээр Монголчуудыг тэжээж чадсан хөдөө аж ахуйн салбараа бусдын эрхшээлээс үл тоомсорлох хэлмэгдүүлэлтэд өртүүлж 30 гаруй жилий баржээ. Гэхдээ энэ бол зүгээр л жишээ. Ажлын байрны хомсдол, хөдөлмөрийн үнэлэмжгүй байдлаас улбаасан ядуурлын хавтгайралд нийгэм даяараа өртөж “ яран дээр шарх” гэдэгчлэн дэлхий дахинд удаа дараалан тохиолдож буй цаг бусын хямралын нөлөө Монголд хүнд тусч төгрөгийн ханш хамгийн доод түвшиндээ хүртэл суларлаа.

Дэлхийн шинэ нөхцөл байдал нь түүхий эдийн нөөц, газар нутгийн төлөөх тэмцлээр илэрч байхад асар арвин ил далд нөөцтэй манай улс юун түрүүн үйлдвэржилтийг тэлэх бодлого өнөө маргаашгүй шаардлагатай боллоо. Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлүүдийн дийлэнх нь бэлтгэх, төлөвлөх зураглалуудыг тодотгосон нь эрс шинэчлэл, үйлдвэржилтийн ашиг тусыг авч ирэх эрмэлзэл төрд ялангуяа эрх баригчдын зүгээс хөшүүн хойрго хандаж байгааг харуулж байна.

ҮСХ-оос гаргасан судалгаанд Улсын хэмжээнд ажилгүй хүн 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 104.4 мянга. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 3.2 (3.2%) мянгаар, өмнөх улирлаас 5.0 (5.0%) мянгаар өссөн байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 35-39 насны бүлэгт 5.8 мянгаар, 40-44 насны бүлэгт 5.3 мянгаар, өмнөх улирлаас 35-39 насны бүлэгт 6.0 мянгаар тус тус өсжээ. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.5 хувь байна Энэ бол ажилгүй гэгдэж тоологдсон буюу ажил хайж байгаа хүний тоо бөгөөд нийт хөдөлмөрийн насныхны ажил эрхлэлтийн түвшинг энэ тоогоор багцаалдах боломжгүй юм. Харин үйлдвэржилтийн эрин үеийн зоригтой эхлүүлвэл 18-44 насны нийт ажилгүйчүүд шууд ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэх нь эргэлзээгүй юм.


Сэтгэгдэл

иргэн [66.181.191.52] 2022-11-01 04:09:27

Гадны бренд шүтсэн үхэр монголчууд юу ч хийж чаддагүйгээсээ эхлээд ичдэг болох хэрэгтэй . Тийм хүмүүс юм үйлдвэрлэж эхлэнэ

Зочин [103.212.117.108] 2022-11-01 00:25:23

Үйлдвэрлэгч улс орон болоосой тэгвэл олон олон залуус эх орондоо ажиллана шүү дээ

МGL [202.9.46.62] 2022-10-31 14:57:58

30-Н ЖИЛИЙН ӨМНӨ УЛСЫН ОЛОН ҮЙЛДВЭРҮҮД БАЙСАН.ХУВЬЧИЛЖ СҮЙРҮҮЛЭХИИН ОРОНД ЗЭЭЛ ТУСЛАМЖ ИДЭЖ УУСАН МӨНГӨӨРӨӨ ТEХНОЛОГИЙН ШИНЧЛЭЛТ ХИЙСЭН БОЛ АРД ИРГЭД АЖИЛТАЙ АЗИИН БААР УЛС БИШ АЗИЙН БАР УЛС БОЛОХ Л БАЙСАН БАЙХ.......

Зочин [64.119.22.147] 2022-10-31 01:15:17

ta nar heden saihan uidver bariad ugwul saihan zaluuchuud gadagshaa garch bool bolohgui dee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.