Ц.Анандбазар: Нэр цэвэр, шударга бизнес эрхэлдэг хүмүүсийг нүүрсний хулгайч болголоо
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар шууд болон шууд бусаар хамааралтай гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулж, дараах нэр бүхий гишүүд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Нүүрсний хулгай бол том асуудал болж байна, УИХ дээр нүүрсний хулгай илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн нэг гишүүн нь би, ажлын хэсэг ажлаа дуусаагүй байхад ийм PR хийж байгаа нь ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн нүүрсний хулгайч нарын ажил гэж бид үзэж байна. Манай группд алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй гэдэг зорилготой.
Монголын ард түмний боломжийг хулгайлсан хулгайчид амь тавих дөхөөд бүх зүйл тодорхой болоод ирэнгүүт хулгайгаа займчуулж алга болгохын тулд нүүрсэнд огт хамааралгүй гишүүдийг оролцууллаа.
Долдугаар ангид байхдаа гэртээ нүүрс оруулж байснаа санадаг, тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийнхөө мөрийг баллуурдах гэж байгаа юм. Ийм увайгүй юм хийсэн хүмүүс удахгүй тодорно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг байдаг. Нүүрсний хулгайч нар зам мөрөө баллахын тулд ийм арга хэрэглэж, энийг нь АТГ маш хуумгай мэдэгдэл хийж буйд харамсч байна. Маргааш бид АТГ-ын удирдлагуудтай уулзаж, асуудал тавина. “Сод Монгол” групп түүний охин компанид нэг ч чиргүүл явуулдаг юм байхгүй. Санаатай ард түмний дургүйцэл дээр дөрөөлж өөрсдийн зам мөрөө баллах гэсэн явуулга.
АТГ ганцхан зүйл харсан гэж, 20 сая төгрөгөөс дээш бараа материал нийлүүлсэн компанийг зарлалаа гэсэн. Барааны саван нийлүүлсэн компанийг зарлах гэж байгаа юм уу. Нүүрс бид тээвэрлэж үзээгүй, энэ бол хулгайч нарын санаатай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Ер нь энэ нүүрсний хулгайч нарыг ажлын хэсгээр гаргаж, асуудлыг шийдвэрлье гэж бодож байна. Нэр цэвэр, шударга бизнес эрхэлдэг, ажил хийдэг хүмүүсийн нэрийг оруулж байгаад өөрсдийн ул мөрөө баллах гэж байгаа увайгүй үйлдэл гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АТГ нэг ч гишүүнээс нэг ч удаа асуугаагүй байж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг нүүрсний хэрэгт холбоотой гэж зарласан. УИХ-ын гишүүний нэр хүндэд халдах эрх АТГ-ын бүрэн эрхэд байхгүй. Хулгайчийн нэр зарла гэхээр ханган нийлүүлэгчийн нэр зарлаж таарахгүй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: АТГ нэр зарласан УИХ-ын гишүүдээс юм уу эргэн тойрны хүмүүсээс тайлбар авсан байх ёстой. Гэтэл хэнээс ч тайлбар авалгүйгээр нэр зарлана гэдэг бол олон нийтийн жагсаал цуглаанд нэр хаяж тайвшруулах гэсэн оролдлого. Тэрний золиос нь бид хэд юм шиг байна. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг… Нүүрсний хэрэгт холбоотой хүмүүс бол үе, үеийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс. Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байсан нь УИХ биш Засгийн газар. Эндээс хулгайч нарыг хайх ёстой. Тэр үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан нэг ч хүн алга. Нүүрстэй холбоотой гэрээ контрактад нөлөөлөх ямар ч боломжгүй хүмүүс. Оффтейк гэрээг УИХ-аар, Байнгын хороогоор хэлэлцээгүй. Хулгайч нар золиосонд биднийг нохой шиг хаяж өгчихөөд бултгах гэж байна. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад шалгуулъя. Одоо энэ дээр зөв, буруу гэдэг юм ярихлаар сонин байдал руу чирэх байх. Шаардлагатай бол намаас нь гарч байгаад шалгуулъя. Жинхэнэ хулгайч нарыг олохын төлөө ард түмэнтэйгээ нийлэх ёстой. Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар биднийг хаана, хэнтэй, хэзээ, хэдэн тонн нүүрс өгөөч гэж явсан юм. Үймсэн олныг тасдаж идэг гэж хаяж өгч байгаа таван нэр. Манай нөхдүүд санал нэг байгаа гэж бодож байна. Намаас гарч, УИХ-ын гишүүнийхээ эрхээс татгалзаж байгаад шалгуулъя.
Б.Баттөмөр: Андуурал гарсан байх, би Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өнөөдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулж, 17 хүний нэр зарлаж. Энэ дотор миний нэр явж байна. Монгол Улсад далд эдийн засаг их байгаа, янзлаачээ гэж анх шүгэл үлээсэн хүн нь би. Далд эдийн засгийн нэг хэлбэр нь нүүрсний хулгай, маш тодорхой байр суурь илэжрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр би нүүрсний хулгайч боллоо. Тавантолгой гэдэг газар хаана байдагийг мэдэхгүй, оффис нь хаана байдгийг мэдэхгүй. Би нефтийн компанид хувьцаа эзэмшдэг, “Тэс петролиум” компани Монгол даяар үйл ажиллагаа явуулдаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг, жижиг агуулахтай. Тэндээсээ хувийн компаниудад шатахуун худалддаг, өөр ямар ч бизнес байхгүй. Намайг дуугүй болгоно гэж бодож байвал эндүүрэл, хэлэхээ хэлнэ.
Нүүрсний хулгай бол гаарсан, Монгол эзэнтэй юм уу, эзэнгүй юм уу. 18 машин 6000 удаа хилээр гарсан байдаг, энийг хэлсэн. Би ч гэсэн хүн ш дээ, АТГ энийгээ нотлох ёстой байх. Сонгогчиддоо хэлэхэд надад нэг портер машин хилээр гаргасан тохиолдол байдаг юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Энд андуурал гарсан байх.
Шатахуун нийлүүлэлт бол аж ахуй хоорондын асуудал. Нүүрс тээвэрлэдэг, төмөр зам барьдаг компаниуд гэрээ байгуулаад шатахуун авсан байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас надад ямар ч холбогдол байхгүй. Намдаа нөлөөгүй байж болох байх. Энд тэнд хор найруулаад элдэв бусын юм хийдэггүй. Би дайсан олонтой, Хөгжлийн банкны хулгайч нараас 20 гаруйг нь зарласан. Тэд надад муу санаж явдаг байх. Нийтийн сонсгол хийж, хулгайч нарыг зарласан. Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар 92 дугаар тогтоолыг батлуулж байсан, маш олон хүн дургүй байсан. Тэд нарын хариу бэлэг байх. Би бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн.
Сэтгэгдэл
zochin [43.228.130.188] 2022-12-16 09:40:59
ugaasaa ene heden huneer tug tahiad zoligt gargah gej bgaan bish uu. Ard ne baisan araatanguud yasan be. Noloogui nuurstei holboogui humuuseer zolig gargaad ard tumniig huurach chadahgui shuu. Tsarsan garuud ne ugaasaa har pr aa iigeed jujgee zohiogood yavj baigaa biz. Ene humuusiig bish ard ne baigaa akuluud oron nurgiin nutgiin zovlol gesen neriin dor baidag bulegleluudee gargaach. Ugaasaa TT teevereer biznesee ehelsen humuus l baigaashd
Зочин [64.119.30.83] 2022-12-15 13:48:03
Анандбузараа хувьчлагдахаас өмнө НИК-ээс эхлээд яаж будилуулж, шатахууныг нь авчихаад өгөхгүй, хувийн компаниараа дамжуулан борлуулж, эд хөрөнгийг өөрийн компани руу зөөлгөж, бүр сүүлдээ хувийн компанитай хэрнээ НИК-ийн дэд захирлаар ирж самарсныг чинь мэднэ шүү дээ.
Зочин [64.119.30.83] 2022-12-15 13:54:44
ариун мөрөөрөө яваа нэр цэвэр бизнесмен, бурхан их шүтдэг хүн гэл үү, яаж ингэж худлаа шааж чаддаг байна аа, чамтай хамт олон жил ажилласан хүн байна. Тэмээ хариулдаг хүн буурынхаа занг андахгүй ээ гэж.
Зочин [192.82.69.166] 2022-12-14 23:21:19
Ч.ХҮРЭЛБААТАР ЯАВ .
Зочин [103.212.116.158] 2022-12-14 21:06:20
Ха ха үнэн цайрсан хулгайч уу. Энэ хулгайч чинь
Зочин [139.5.219.196] 2022-12-14 20:43:52
Та нар үнэхээр цэвэр хүмүүс юм бол, ухаад ухаад юц ч гарахгүй юм бол БАМБАЙ л болж байгаа юм байна. Удахгүй шалгаад шалгаад юу ч гарахгүй байна. Тэгэхээр УИХ, улс төрчид огт хамаагүй юм байна. Жижиг хулгайч нар л хийсэн байна гээл хаагдана. Та нараас нүүрсний хулгайч нартай холбоотой албан тушаал хашиж байсан юм биш биз. Тэгвэл андуураад нэг баримт дээр гарын үсэг зурчихсан ч юм уу. Хулгай явж байгааг мэдээгүй өнгөрсөн байвал. Ажлаа хийж чадаагүй, эсвэл мэдэн будилсан гэж үзнэ ш дээ
Зочин [139.5.219.196] 2022-12-14 20:36:57
Энэ шудрага бизнес эрхэлдэг хүмүүс түүнийгээ л хийж байхгүй юундаа үхэн хатан зүтгэж УИХ-д бүүр сайд болох гэж зүтгэж болчихоод ингэж гүтггүүлж дормжлуулж байдаг юм болоо. Нэг л учир байна даа НАЙЗУУДАА
Зочин [64.119.21.72] 2022-12-14 16:45:46
Давхар нүдэт Баттөмөр шударга л хүн дээ
өыбөбы [43.242.242.24] 2022-12-14 16:08:35
Чамайг хэн шударга гэхэв дээ. Богд уулын амыг улсад буцаан өг. Жуковын музйн хажууд зам дагуу барьж байгаа барилгаа зогсоо. Ахмадуудад 500 мянган төгрөг өгч байр барих саналыг худалдаж авсан хулгайч. Ард түмэний мөнгөгүй өлсгөлөн сэтгэхүйгээр тоглосон хулгайч
Зочин [66.181.187.28] 2022-12-14 15:39:25
Раднаасэд та өөртөө зориулаад хуулиа бэлдсэн байгаа бус уу. Хөөн хэлцэх хугацаагаа дуустал арга хайж дээ
АНАНДБУЗАРТ [202.179.25.31] 2022-12-14 13:04:02
АНАНДБУЗАРАА ... ТАНЫ АРД БАЙГАА ХАНАН ДЭЭР МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ЗУРГЫГ БАЙРЛУУЛААД ДЭЭР НЬ ..... СОД МОНГОЛ .... ГЭЭД ХАЯГАЛЧИХСАНЫГ ЮҮҮ ГЭЖ ОЙЛГОХ УУ ... ЭНЭ ЖИЖИГ АСУУДАЛ МЭТ БОЛОВЧ .... ТАНАЙ БАЙГУУЛЛАГА БОЛ МАШ ӨЧҮҮХЭН МАААҮ ЖИЖИГХЭН ТАРХИТАЙ ГЭДГЭЭ Л ХАРУУЛЖ БАЙГААМ..
baatar [202.131.225.197] 2022-12-14 10:56:35
ichihguia hudlaa yarih ymaa uhwel taarsan nowshnuud
ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-14 09:44:35
ЧИ БОЛ ЯСНЫ ХУЛГАЙЧ ДОО
Зочин [202.131.240.90] 2022-12-14 09:23:37
Чамд бол ямар ч эргэлзээгүй нүүрсний хулгай хийсэнд итгэнэ, чамайг цагдаад татахад 2 гараа хөлтэйгээ өргөөд дэмжинэ
Зочин [37.73.144.150] 2022-12-14 03:00:46
Намын харъяалалаасаа гарч, УИХ-ын гишүүний эрхээсээ түдгэлзэж байгаад Та нар шалгуулааж дээ. Тэгж л таарах байх даа!!! Жүжиг.... төгсгөл байгаа болов уу...
. [192.82.90.148] 2022-12-13 23:54:52
Анусбузар
Зочин [204.101.225.90] 2022-12-13 23:47:50
Chi yag shudarga bj xaragdaarai. Dandaa luivar shantaajaar yavdag deer n zuunii shikdeg xuchindegch biz dee
Зочин [192.82.88.85] 2022-12-13 22:52:16
Чиний нэр цэвэр гэж хаа байсийн худлаа хуцчиж ээ өмхий тендерийн луйварчин хүчирхиылэгч гээ биз дэ чи
37 он [192.82.87.166] 2022-12-13 22:35:43
Түүх давтагддаг. 2 дахь юу гэдэг билээ.
amnand [195.16.41.233] 2022-12-13 21:30:02
hamgiin hulgaich humuus l bn. chi bol bur meregjeliin hulgaich hudalch shuu ananbazaraa