Экспортод дургүй үндэстэн

Aдмин / Нүүр

Монгол Улсын иргэн, үндэсний үйлдвэрлэг Б. Пунсалмаа:
Америк тивийг нээснээр Испани руу асар их хэмжээний алт мөнгө урсаж, олив, сайн чанарын дарсны худалдаа өргөжив. Мөн газрын эздийг татвараас чөлөөлөв.

Гэтэл үр дүнд нь гар урлал эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн нуруун дээр татварын ачаалал ихээр ирж хөдөлмөрийн хуваарь эвдэгдэн уламжлалт газар тариалангынхан болон хот суурингынхны дунд иргэний дайн үүсэх дөхөв.

Энэ үер харин Англи боловсруулах аж үйлдвэрүүдээ хамгаалан хөгжүүлсээр байсан ба ХVI зууны үеийн энэхүү байдлыг Испаний түүхий эдийн үйлдвэрлэл хөгжүүлсэн, татварын тэнцвэргүй байдлыг бий болгосноор эдийн засгийн хувьд яагаад ч даган дуурайж болохгүй жишээ гэж тод тэмдэглэн үлдээсэн байдаг. Бид хүний алдаанаас суралцах хэрэгтэй.

2023 оны төсөвт орлого 36 сая тонн нүүрсний экспорт төлөвлөчихсөн. Гэвч сүүлийн жилүүдийн биелэлт ердөө 50-60 хувьтай байгаа. Тэгээд ч энэ бол Испани шиг түүхий эдийн үйлдвэрлэлд шүтэж байгаа хэлбэр. Бас дээрээс нь татварын дарамттай бодлогууд...

Нүүрсний экспортыг түүхийгээр нь сая сая тонноор зөөсөөр байвал хязгаарлагдмал нөөц хумигдах цагт бодлого, зохицуулалтгүй цамаан байдлын горыг хэнээс нэхэх вэ? Монголын улс төрчид төр засгийнхан залхуу юу эсвэл мэдлэггүй юу. Аль нь ч бүү мэд гагцхүү үйлдвэржилтийн бодлогыг албаар орхигдуулсаар иржээ. Харин оновчтой гаргалгаа, судалгаатай шийдлүүдийг үйлдвэрлэгчид, судлаачид санал болгосоор байна.

Б. Пунсалмаа:
Боловсруулах үйлдвэрүүд барих хэрэгтэй. Үнэндээ бол нэг жижгэвтэр үйлдвэрийг тэр бум төгрөгт босгох бололцоотой. Бид төсөвтөө хэдий хэрийг хөшөө дурсгал байшин барилга элдэв хэрэггүй зардалд зарцуулдаг билээдээ.

Үүний оронд жижиг дунд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрүүдийг олноор бий болговол орон нутагт татвар төлөгчдийн тоо өсч орлого нэмэгдэн ажлын байр олноороо бий болно. Мөн дараа жил, түүний дараа жилийн төсвүүд алдагдалгүй батлагдана.

Ингэж эргэж өгөөж өгөх хөрөнгө оруулалтуудыг дэмжмээр байна.

Харин үүнтэй төстэй бас нэг мэдээлэл нь үндэсний үйлдвэрлэгч зэсийн “Эрдмин” жилдээ 20 хүрэхгүй хувийн хүчин чадлаараа 26 жил ажлаад аль хэдийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Тэдэнд гол тулгардаг асуудал нь түүхий эдийн сул менежмэнт, татварын дарамт, импортын үнэ хямд мөртлөө эрэлт өндөр чанар муу бүтээгдэхүүн.

Үндэсний үйлдвэрлэгчид төрөөс ямар нэг зээл тусламж ч юм уу, нөлөөллийн дэмжлэг хүсээгүй. Гагцхүү төрийн зөв, оновчтой бодлого л хүсдэг.


Сэтгэгдэл

Ийм [202.126.88.179] 2023-01-01 13:31:58

Экспортод дургүйдээ биш. Ажил ХИЙХ дургүй, залхуу гарууд.

Обьектив нөхцөл гэж балай зүйл энд үйлчлээд байна. [103.212.118.148] 2023-01-01 04:19:35

Ер нь Монгол нь экспорт хийхэд дургуйдээ БИШ. Харин экспорт хийхэд ТААГҮЙ нөхцөлд бүх зовлон оршиж байгаа юм. Дэлхийн зах зээл Монголоос хол байна. Монгол энэ бизнест ШИНКОВ хэвээр байна. Монголын бизнесийн хэмжээ дэлхийд дэндүү ЖООХОН байна.

Дэд бүтэцгүй улс экспортоо хөгжүүлж чадахгүй. [103.212.118.148] 2023-01-01 04:12:50

Монголын экспорт 1-т Хятад, Орос хоёрын цаанабэрхшээлгүй гардаг байх ёстой. Тэгэж чадаж байна уу? 2-т, цаад орнуудад очиод өөрийгөа рекламдаж чадах ёстой. Тэгэж чадах уу? 3-т, өөрийгөө зарж борлуулж мөнгө болгох бүтцийг бүрдүүлэх ёстой. Үүнийг бүрдүүлж чадах уу? Алийг нь хийж чадахгүй байж үхсэн элэнцийн чинь Испан, Английн туршлага вэ? Инээдэмтэй юм.

зочин [122.201.21.243] 2022-12-31 21:24:03

нүүрсээ хулгайдаг ард түмнээс хэн ч авахгүй. ашигт малтмалаас бусад


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.