АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛЭЭР НИЙСЛЭЛД НЭГ, ОРХОН АЙМАГТ НЭГ ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

Aдмин / Эрүүл мэнд

"Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа. Жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог.

Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн болохыг" ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээллээ.

ХӨСҮТ томуугаар өвчилсөн иргэдэд зориулан ор дэлгэж буй. Хамгийн ихдээ 250-300 ор дэлгэнэ гэв.

  • Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг.
  • Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр байлгах хэрэгтэй.
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтойг тэрбээр зөвлөлөө.


Сэтгэгдэл

зочин [192.82.69.228] 2023-01-27 00:07:56

Гадуур асар их тохиолдоод байгаа өндөр халуурдаг ханиад яг ханиад мөн үү? эсвэл хятадаас ХӨСҮТ нь таньж мэдэхгүй ковидын хувилбар Монголд ороод ирэв үү? 2019 оны 12-р сар, 2020 оны 1-р сард бас яг иймэрхүү өндөр халуурдаг ханиад бараг бүх Монголчууд хөгшин залуугүй туссан биз дээ? Нэг л сонин байна даа????? ЯГ ХАНИАД МӨН ҮҮ?????

Зочин [202.179.4.4] 2023-01-26 21:26:00

Сурагчдын амралтыг 7 хоншоор сунгадаг ч болоосой

Зочин [59.153.115.209] 2023-01-26 22:59:54

yagaad? haniad bol tsagaan sariin daraanaas galzuurdag shuu dee.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.