Урд хөрш рүү зорчихдоо томуу болон ковидын вакцин хийлгэхийг зөвлөлөө
Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар /2023.01.26/ ковидын эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор БНХАУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, халдварын эрсдэл их хэвээр, Монголд бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учир эдгээр эрсдэлийг тооцож бизнес болон аяллаа төлөвлөхийг анхаарууллаа. Мөн хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалт зүүхээс гадна томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч хүндрэхээс хамгаалдаг гэдгийг ХӨСҮТ мэдээлэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-27 10:12:39
ЗААВАЛ ВАКЦИН ХИЙ