ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 54.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАГАСЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 439.5 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (6.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 53 хувь нь иргэд, 45.6 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 107.2 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (6.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.8 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 205.7 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 190.7 (20.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байгаа юм.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл дээрх хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 341.1 (14.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 54.3 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.1 хувийг эзэлж байв. Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэст 6.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 95.9 (1.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 798.9 (14.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.