МОНГОЛД САРЫН 10-15 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 700, 15-20 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 660 ИРГЭН БАЙНА
Хувь хүний орлогын албан татварт энэ оноос эхлэн өөрчлөлт орж, цалингийн хэмжээнээс хамааран шаталсан татвар ногдуулахаар болсон.
Тодруулбал, сарын
- 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
- 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
- 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө.
2021 оны мэдээлэлд тулгуурлавал 1,360 иргэн шаталсан татварт хамрагдахаар байгаа юм. Энэ нь нийт татвар төлөгчийн 0.1 хувьтай тэнцэж байна. Эдгээр иргэний
- 700 нь 15 хувийн татвар
- 660 нь 20 хувийн татвар ногдохоор байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээлэв.
Мөн тэрбээр "2021 оны тооцооллоор үзэхэд 12.5 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ. Жил бүр 2.5 их наядаар цалингийн сан нэмэгдэж байгаа. Үүнээс шалтгаалж, татварын орлого өөрчлөгдөнө. 2022 оны мэдээлэл нь 2023 оны хоёрдугаар сард эцэслэгдэнэ" гэв.
Ийнхүү шаталсан татвар ногдуулах нь дундаж давхаргадаа халдсан хэрэг бөгөөд цалин нэмэх боломжийг хааж байна гэж шүүмжлэх хүн их бий. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү хариуллаа.
Сайд Б.Жавхлан "Шаталсан байдлаар татвар нэмэх асуудлыг гурав дахь удаагаа оруулж байгаа. Харин бид шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн.
Монгол Улс хувь хүний орлогын албан татварын хоёр янзаар тооцож авдаг.
- Суутган тооцно.
- Сайн дураараа иргэд өөрсдөө орлогоо мэдүүлж, татвараа төлдөг.
Суутган тооцно гэдэг нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтандаа сар бүр цалин өгөхөд нягтлан нь татварыг суутган тооцоод шилжүүлдэг. Зөвхөн энэ төрлийн орлого 10,000,000 төгрөгөөс давбал давсан хэсэгт шаталсан татвар ногдуулна. Харин сайн дураар орлогоо тайлагнадаг хүмүүст шаталсан татвар ногдохгүй буюу хуучнаараа 10 хувь гэх хэмжээгээр явна.
Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл. Татварын шинэчлэл нэг өдөрт хийгдэх зүйл биш. Өнөөдөр бага хэсэгт нь шаталсан татвар ногдож байгаа боловч дунд болон урт хугацааны зорилтын дагуу 2030 онд гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10,000 ам.доллароос давуулна гэж үзэж байгаа. Тэр үед өндөр орлоготой хэсэг нэмэгдэж, төсөвт оруулах хэмжээ ч өснө. Тиймээс 10 жилийн дараа хүрэх төсвийн шинэчлэлийг одооноос тавьж байна гэсэн үг.
Сайн дурын татвар төлөгч иргэдэд татвар болон санхүүгийн боловсролыг сайтар олгох хэрэгтэй. Орлогоо тайлагнахгүй байх, авч үлдэх нь дараагийн татварын өр үүсэх эрсдэлийг агуулж байгаа боловч орлогоо нуун дарагдууллаа, далд эдийн засаг үүсгэлээ гэж бид буруутгах аргагүй. Харин татвараа тайлагнахыг хялбаршуулж, цахимжуулж өгөх хэрэгтэй. Тэгж байж шат дараатайгаар татвар төлөгчийн тоо нэмэгдэж, татварын суурь орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.
Тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлоготой буюу худалдаачид, урлаг соёлынхон, нотариат, өмгөөлөгч зэрэг өөрсдөө бие дааж тогтмол орлого олдог хүмүүст татварын хуримтлагдсан өр үүсэх эрсдэлээс сэргийлж, орлогоо тайлагнах мэдлэг олгох хэрэгтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.21.107.3] 2023-02-05 15:32:15
edniig l elit gehguim bol uur heniig elit gehev deee
Zochin [66.181.161.61] 2023-02-04 02:09:00
Yamar ajil hiideg n iim tsalintai baigaad bn aa
Зочин [192.82.69.153] 2023-02-03 16:15:28
ЁСТОЙ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ӨРӨӨЛ БУСДЫГ Ч АВААД ЯВЖ БАЙГАА ЧАДАЛТАЙ ХЭДИЙГЭЭ ТОГООНЫ ЁРООЛООС ТАТАЖ БАЙГАА ХЭРЭГ
хр [192.82.69.153] 2023-02-03 16:11:37
жилийн инфляци 23 хувьтай дифляци болж хямарч мэдэхээр байгаад үед зүгээр хэдхэн жилийн дараа бүгд 10-15 хувийн татвар төлөх болно шүү. Бүгдийг нь гуйлгачин болгоод дарлаж суухад амар байгаа.
K [192.82.69.153] 2023-02-03 16:08:54
тэгээд яах гээд байгаан бүгдийг нь гуйлгачин болгох ёстой юм уу , бүгдийг өлөн ядуу болгоод сонгууль болхоор жаахан амлаад эсвэл айлгаад баймаар байна уу өнчин хүнд ноён олон өлөн хүн айдас олон
зочин [202.131.249.138] 2023-02-03 14:45:16
0-10 саяын орлогоо татвараас чөлөөлөх хэрэгтэй эс бөгөөс 5 10-20-д 10, 20 дээш 25 болгохгүй бол ард иргэдийн доод түвшинг, мөн шинээр ажил эрхлэгчдийн эхний үед нь татан унагах харгис бодлого юм. эдийн засагчид ихэнх масс бага орлоготой иргэд гэдгийг тооцож тэднээс татварын бүрдүүлэлт хийх далд арга даа
Зочин [203.17.23.197] 2023-02-03 13:11:40
Хувалзуудыг татвараар шахаж хагалж устга. Юу хийж бүтээсэн гэж дарга нар ийм их цалин авна ьэ
зочин [202.70.34.238] 2023-02-03 11:53:59
төрийн толгойд суусан өлөн бөбөнүүд. хүн шулж өөрсдөө цатхаас өөр юу хийсий.
..... [66.181.191.84] 2023-02-02 21:15:02
Өөр гоё мэдээ
Зочин [66.181.177.178] 2023-02-03 14:06:48
10 -15 САЯ ТӨГРӨГ 10 -15 МЯНГАН ДОЛЛАРБИШ ШҮҮ ТЭНЭГ МУЛГУУ ЖАВХЛАН-БОЛОВСРОЛГҮЙ ЦҮНХ БАРЬЖ ЯВААД ДЭЭШЭЭ НИССЭН ДУРАК. ЙМЭРХҮҮ ХОГ НВШНУУД ТӨРД ГАРСАН ӨЛӨН БӨӨСНҮҮД
Zochin [66.181.184.161] 2023-02-02 20:09:04
Araichdee harin ch ene bulgiig iluu demjih heregteishdee. 10 say tug 3000 $ ch hurehguishdee. Gadaadad bol tseverlegeenii ajiltnii avsag tsalin!!!!
Zaluu [24.139.6.93] 2023-02-03 10:56:36
Gadaadtai yu gej haritsuulah ve de. Mongold $3,000 iin tsalin bol gadaadad barag $30,000 iin tsalintai duitsene. Mongoloos oor buh gazart shatalsan bdg 10% ias ihleed 40-50% ruu yavdag diilenh ulsad. Ih orlogo oloh tusam iluu tatvar toldog.
Зочин [59.153.112.239] 2023-02-02 19:23:30
gadaadad iim baidag gej ireed 50000$ tsalintai gadaad ornuudiig duuraihaa bolio. ter saihan gadaad oron shigee bolhochood duurai. 35 nas hursen huntei 10 nastai huuhdee haritsuulahtai yag adil uildel yum
Зочин [192.82.73.224] 2023-02-03 09:02:57
Үнэн2. Манай дүү Америкт сургууль төгсөөд тэндээ ажилд орсон. Жилийн 70000$ цалинтай. Татвар, байр, хоол, машин унаа гээд төлсөөр бараг илүү гардаггүй юм билээ.