Үнийн өсөлт өрнөөс хэцүүдэх үү

Aдмин / Эдийн засаг

Хүн аж амьдралаа зохицуулахдаа өдөр тутам мөнгөтэй холбоотой шийдвэр гаргадаг. Үүнийг санхүүгийн шийдвэр гэж нэрлэнэ. Бид санхүүгийн оновчтой шийдвэр гаргаснаар мөнгөө зөв зарцуулж, хуримтлал үүсгэн, ая таатай амьдрах боломж бүрдүүлж чадна. Гэтэл биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөж, эргээд бидний амьдралд нөлөөлдөг хүчин зүйлсийн дотроос үнийн өсөлтөөс үүдсэн хямрал.

Худалдан авах чадвар буурч, төгрөгийн ханш суларсаар байгаа нөхцөлд үнийн өсөлтөөс үүдсэн олон сөрөг үр дагавар газар авсаар байх болно. Хамгийн түрүүнд орлого хэрэглээгээ нөхөж чадахгүй болсоор хуримтлал бүү хэл өрийн дарамтад ороход аж ахуй нэгжүүд банкны зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Ингээд хуримтлал, хүүгийн орлого дээр голчлон тогтдог банкууд хямарч эдийн засаг сууриараа уналтад орох юм. Үүнд зохицуулалт хийж, бодлогоор эрсдлийг бууруулах үүрэг Монгол банканд бий.

Инфляци мөн иргэдийн хуримтлал, хадгаламжид сөргөөр нөлөөлнө. Инфляцийн түвшний өсөлт хадгаламжийн хүүний өсөлтөөс давсан тохиолдолд иргэдийн хадгаламж үнэгүйдэж эхэлдэг. Хадгаламж төдийгүй бусдад бэлэн мөнгө зээлдүүлсэн тохиолдолд мөн адил үр дагаврыг авчирна.

Ийм тохиолдолд макро, микро аль ч түвшиндээ эрсдэл учирдаг. Үнийн өсөлтийг төрийн оновчтой зохицуулалтаар тогтоон барьж болох ч улс төрийн тогтворгүй байдал үүнд сэхэх бололцоо олгохгүй нь гол асуудал болж байдаг. Гэхдээ үнийг хүчээр бууруулж болохгүй. Зах зээлийн судалгаанд заавал үндэслэхгүйгээр эрсдлийг улам дэвэргэдэг.

Үнэ буурах нь бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй байдаг, учир нь ирээдүйн зарах бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдэхгүй. Энэ нь ажиллагчдынхаа цалин өсөхгүй, эсвэл урамшуулал олгохгүй гэсэн үг юм. Ингэснээр ажиллагчид хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж, үйлдвэрлэл буурахад нөлөөлнө. Инфляци өндөр байх нь иргэдийн амьжиргааны түвшин буурах, санхүүгийн систем тогтворгүй болох, эдийн засаг тогтворгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үнэ урт хугацаанд нам тогтвортой хэмжээнд өсөх нь хамгийн зохистой.

Үнэ тогтворгүй, савлагаатай байхын зовлонг Монголчууд ч амсаж туулсан бөгөөд 90-ээд оны эхэнд инфляци 300% давж, жилийн дотор үнэ 3 дахин өсөхөд иргэдийн хэрэглээ, худалдан авах чадвар, хэтэвч дэх мөнгөнд ихээхэн халгаатай дарамт учирч байсан. Харин үнийн огцом өсөлт, төгрөгийн ханш удаан хугацаанд эрчимтэй унах зэрэг нь инфляцийн галзууралд өртүүлж мэдэх.

Чөтгөрийн тойрог шиг эдийн засгийг дотроос нь холтолж доройтуулдаг үнийн өсөлтийг тогтворжуулах бодлого нэн шаардлагатай.


Сэтгэгдэл

yigcffnueu [188.68.52.231] 2024-11-01 21:00:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zlxtwhzdqa [188.68.52.231] 2024-11-01 21:00:38

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [223.104.61.25] 2023-02-03 19:50:14

mongoliin hyjaa bank chingis . . ...

Зочин [202.9.46.62] 2023-02-03 10:33:16

Улны монголд улны айлд төрсөндөө харамсаж байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.