ХӨГЖЛИЙН БАНК НЭГ ИХ НАЯД 98 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА
Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,098.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 743.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 804.5 тэрбум төгрөгийн, 70.6 хувь нь хувийн хэвшлийн 43 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
irgen [202.9.46.51] 2023-02-08 17:19:38
ALTANHUYAG gol budilaan shuu.