2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЕШ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Aдмин / Нүүр

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. Тэгвэл энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм.

Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдсан бөгөөд нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ.

Шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах юм.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-02-13 17:44:11

Хэдийний юу бичээд үймүүлээд байгаа юм бэ

Канна [202.131.226.116] 2023-02-13 10:56:09

Танай он сарууд яаая гээд бганбээ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.