Монголын цэргийн эмч, ажилтнууд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

Aдмин / Нүүр

БНТУ-ын Хатай мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн төв эмнэлгийн хээрийн эмнэлэг энэ сарын 12-нд өглөөний 08:00 цагт үзлэг эмчилгээг эхлүүлсэн.

Тэд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ өдөр гэмтлийн болон бусад шалтгаант нийт 96 иргэн, түүний дотор 13 хүүхдэд үйлчилсэн ажээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн дундаас ясны хугаралтай 14 иргэн байсан ба тэдний ясны хугарлыг нь засаж гөлтгөнөн боолт тавьж, бусад эмчлүүлэгчдэд өвдөлт намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийж, зарим иргэнд эмийн зөвлөгөө өгсөн байна.

Мөн бусад төрлийн өвчин эмгэг ихсэх хандлагатай байна. Зүрх судасны эмгэгтэй 15 өвчтөн, амьсгалын замын эмгэгтэй 23 хүнд өвчинд намдаах болон эмийн эмчилгээ хийжээ.

Энэ үеэр Бүгд найрамдах Турк улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсний зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдэв.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд цаг харгалзахгүйгээр ирж байгаа тул тус эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлэв гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.21] 2023-02-14 08:37:25

сайхан үйлсд нь өэдөр амжилт хүсье болгоомж сэрэмжтэй байгаарай ,,,,

Зочин [192.82.92.173] 2023-02-13 15:20:43

sain baina


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.