Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй Урлагийн сэтгэл заслын арга зүй олгох “Баяртай” төслийн сургалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Aдмин / Нүүр

Монгол улсад анх удаа Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Баяртай” төсөл нь асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн мэргэжилтнүүдэд /сэтгэл зүйч, нийгмийн ажилтан/ урлагийн сэтгэл заслын арга зүй олгох 18 сарын хугацаатай төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр дамжуулан төсөлд хамрагдсан мэргэжилтнүүдийг сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах урлагийн сэтгэл заслын арга зүй, техникээр чадавхжуулахаас гадна сургалтаа амжилттай дүүргэсэн мэргэжилтнүүд сургалтаас олж авсан практик арга зүйгээрээ дамжуулан олон олон хүүхдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд 3 сарын хугацаанд мэргэжилтнүүд нь ажлын байран дээрээ хэрэгжүүлэн өөрсдийн практик ажлын хүрээнд эргээд туршлагаа хуваалцах билээ.

“Баяртай” төслийн хүрээнд мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах урлагийн сэтгэл заслын арга зүй олгох сургалт, практик ажилд хэрэглэгдэх гарын авлага сурах бичгээр, 6-10 настай хүүхэдтэй ажиллах “БИ бол НАР” номоор хангахаас гадна мэргэжлийн удирдамж чиглүүлэг өгөх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, судалгаа хийх, урлагийн сэтгэл заслын мастер классын хичээлд хамруулах зэрэг олон гайхалтай боломжийг олгож байгаараа онцлог юм.

Төслийн сургалтын үйл ажиллагаа өнгөрсөн сард буюу 2023 оны 1-р сард амжилттай зохион байгуулагдаж, Улаанбаатар хотоос 25 мэргэжилтэн, хөдөө орон нутгаас 12 мэргэжилтэн хамтрагдаж, “Мэргэжилтний ёс зүй, Хүүхдийн тархины хөгжлийн үйл явц ба ээнэгшил, Сэтгэл зүйн цочролд хариу үйлдэл үзүүлэх, сэтгэл зүйн гэмтэл түүнийг танин мэдэх ажиллах, Урлаг ба Урлагийн сэтгэл засал, Урлагийн сэтгэл заслын сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдэд үзүүлэх нөлөө, Чиглүүлэгт зургийн сэтгэл засал, Тоглоомын сэтгэл засал, эерэг сэтгэл засал” зэрэг агуулгын хүрээнд Төслийн зөвлөх Английн хүүхдийн сэтгэл засалч Миранда Марш, Төслийн зөвлөх Клиник сэтгэл зүйч, Доктор Т.Хонгорзул, Урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга, Хүүхдийн сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Сэтгэл зүйч Э.Дөлгөөн, Сэтгэл зүйч Г.Болорчулуун , туслах сэтгэл зүйч Л.Баярдэлгэр нар нь сургалтыг удирдан явууллаа.

Сургалтдаа амжилттай хамрагдаж практик ажлаа эхлүүлж байгаа эрхэм мэргэжилтнүүддээ амжилтыг хүсье.

Баяртай төсөл 2023 оныг дуустал үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.