“Амар байна уу” үзэсгэлэнгээр 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээжээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээ зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Монголчууд уламжлалт Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Улсын хэмжээний 940,000 өрх гадаадаас гарын бэлэг авахгүйгээр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, гадагш урсдаг нэг их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх учиртай гэх Хотын даргын санаачилгыг ийнхүү ажил хэрэг болгосон юм.

Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна.

Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Уг арга хэмжээг нийслэлийн харьяа 12 байгууллагын 510 алба хаагч хамтран зохион байгуулж, үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгох санаачилгыг дэмжин ажилласан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээний үеэр топ 37 аж ахуйн нэгж оролцсоноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гурван тэрбум төгрөгийн гэрээг 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хийн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны арга хэмжээг манлайллаа” хэмээв.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,286 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг б тус салбарт 675 мянга гаруй хүн ажилладаг.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [192.82.70.47] 2023-02-27 23:50:25

Иргэд өнөө жил илүү зардал гаргахгүйгээр минималь байдлаар тэмдэглэсэн байх аа? Бэлэг сэлт худалдан авалгүй мөнгөн дэвсгэр бэлэгний оронд өгсөн биш үү? Цагаан сард зориулсан худалдан авалтын мөнгөн дүн хэд вэ? гэдэг л сонин болохоос ийм мэт үзэсгэлэн худалдаа жил бүр л гардаг биз дээ?

зочин [202.9.41.27] 2023-02-27 16:09:06

дотооддоо үлдээж дотоодыхоо үйлдвэрийг хөгжүүлье гэвэл үнэ ,,үнийн өсөлт дээрээ анхаарах нь чухал шүү

Зочин [202.131.225.53] 2023-02-27 11:41:08

үнийн өсөлт ш дээ түүнээс нээх борлуулалт өсөөд байгаа юм байхгүй шд

Зочин [203.98.77.4] 2023-02-27 13:06:15

Энэ үнэн шүү, мөнгөний ханш унаад бна... дарга нараа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.