1072 хувьцаатай Иргэд ногдол ашиг хүртэхгүй

Aдмин / Нүүр

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Энэ талаар "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг "Өнөөдөр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан. Урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2.743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо” хэмээв. Гэвч иргэд “Эрдэнэс Тавантолгойн” ХК-тай андууран 1072 хувьцаатай хүн хоёр сая 900 мянган төгрөг авах нь гэх зэргээр цахим хуудсандаа бичиж буй. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бус Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах юм.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК гэдэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит компани юм. Тодруулбал, тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг үлдсэн 41 хувийг Монгол, Япон, Солонгос, Америк зэрэг 11 орны иргэн аж ахуй нэгж эзэмшдэг юм. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн 41 хувийн хувьцаа нь өдөр бүр Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаанд орж байдаг бөгөөд өсөлттэй хувьцаануудын нэг.

Мөн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийг “жижиг” гэж ялгаж нэрлэдэг ч орон нутгийн төсвөөс гадна улсын төсөвт томоохон нэмэр өгдөг уурхай. Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иуд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Таван толгой” ХК. Тэгвэл тус компани нь өнгөрсөн онд 41 хувийн борлуулалтын ашигтай ажиллажээ. Тиймээс нийт хувьцаа болох 52 сая 665 мянга 200 ширхэг хувьцааны ногдол ашгийн нэгж үнийг 2743.8 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг нийт 2450 орчим хүн эзэмшдэг байна.

Тэгвэл дээрх хувьцаануудын ногдлол ашгийг хэзээ олгох талаар “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалт төлөвлөлт судалгааны хэлтсийн захирал Ч.Төрмандахаас тодруулахад “Ирэх дөрөвдүгээр сарын 21-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Ингээд тавдугаар сарын 1-нээс олгож эхлэх байх” гэсэн юм.

Харин Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд иргэдэд ногдол ашиг олгох талаар мэдэгдэл хийгээгүй. Харин иргэдийн зүгээс цагаан сараас өмнө ногдол ашгаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Гэвч нааштай хариу сонсож чадаагүй. Тиймээс иргэд энэ удаа ногдол ашиг хүртэхгүй. Сонирхуулахад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа өнөөдөр хөрөнгийн бирж дээр 15520 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 1.6 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Төгрөгийн хадгаламж 2023 оны нэгдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.6 хувь хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (13.4 хувь) их наяд төгрөгөөр багасав. Төгрөгийн хадгаламжийн 11.5 их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 562.4 (11.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨНГӨРСӨН ОНЫХООС ИЛҮҮ БАЙХ ТООЦООЛОЛ ГАРСАН

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлал болон эдийн засгийн өсөлтийн тухай мэдээлэл өгсөн. Тэрбээр "БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр уулзалтууд хийлээ. Тухайлбал, Samsung, Daewoo, Korea telecon, Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье.

ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8 хувь болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6 хувиар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6 хувь байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ.

Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж буйг хэлье. Энэ онд хэд хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа. Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна. Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаатай болно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ. 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа" гэсэн юм.
Гэвч Үндэсний статистикийн хорооны 2023 оны нэгдүгээр сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахад өрхийн бодит орлого 1.2 сая болж зарлагатайгаа тэнцсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2023-03-02 20:33:27

ИРГЭД 1072 Ш ХУВЬЦААНЫ ЭЗЭД МӨН ҮҮ. ҮГҮЙ ЮМ УУ

Зочин [103.9.90.100] 2023-03-02 20:33:03

ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА БИШ СТРАТЕГИЙН 69 ОРДООС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТСЭН ЦАГТ Л ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТЭГШ ХУВЬ ХИШИГ ЭРХЭЭ ЭДЛЭНЭ ШҮҮ ДЭЭ.

Зочин [103.9.90.100] 2023-03-02 20:30:50

УИХ ын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий гишүүд 1072 ш хувьцаааны ногдол ашиг нэг хүнд 2.5 сая төгрөг олгох хуулийн төсөл өргөн барьсан .УИХ хурал яаралтай хэлэлцэх ёстой . Бэлэн мөнгө тараахгүй банкны зээл тэглэхэд л болно шүү дээ

Зочин [103.9.90.100] 2023-03-02 20:28:32

1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЦАГ БОЛСОН ШҮҮ

зочин [202.126.90.62] 2023-03-01 20:20:41

хоосон 1072 гэсэн зурагтай кордонон цаасаар яах юм ? тэр кардон цаас ямар ид шидтэй юм аль 12 онд авдранд хийгээд мартцан жилдээ нэг уудалж харж 1072 гэж сүүлдээ ямар учиртай тоо билээ гэж хардаг боллоо

зочин [202.9.41.27] 2023-02-28 09:14:40

бүх хүмүүсд өг муу хулгайч нараа

Зочин [202.9.40.66] 2023-02-27 23:10:43

ноогдол ашиг өгөхгүй юм бол хувьцаа гэж юм байсныг хэрэг юу байгаан ?

Зочин [150.129.140.144] 2023-02-27 18:54:48

Гэхдээ гадны иргэд ноогдол ашиг авна. Гайхалтай орон шүү иргэд нь ноогдол ашиг авахгүй гадаадыхан ашиг хүртээд байдаг.

Зочин [66.181.182.157] 2023-02-27 17:17:47

Бүх хүнд ноогдол ашиг өг өөрсдөө хулгайлаад хувьцаа гаргаад хувааж идхээ боль улс эх орон ард түмэнээ бод

Зочин [139.5.216.13] 2023-02-28 10:23:34

Бодохоосоо ч өнгөрсөн бх оо хө

Зочин [192.82.87.59] 2023-02-27 13:41:13

Нийт иргэдэд хамааралгүй дийлэнх нь Өмнөговийн иргэд эзэмшдэг юмыг гарчиг хаягийг нь зөв нийтэлж бай одоо хүмүүсийг толгойг угаах төөрөгдүүлэх нөгөө хулгайн асуудлуудыг булзааруулах ээлжит сэдэвээ гаргаж гал намжаах гээд байна уу даа эндүүрэл шүү ард түмэн мартаагүй шүү Таван толгойгоос ноогдол ашгаа авч л таарна

зочин [183.177.99.230] 2023-02-28 11:16:52

Өмнөговь аймгийн иргэдийн хурлын даргаа Б Бадраа даргаа Өмнөговьчууд бид нутгийн хишигээ авмаар байна аа Б Бадраа даргаа

иргэн [59.153.113.187] 2023-02-27 11:05:30

Өгөөч ард түмэнд !!!!!!!Ичихгүй Луйварчид юм аа Одоо та нар зайгаа тавь !!!!!!!бүх иргэд эх ороноо боломж болгонийг Хулгайлсан !!!!!!Эр орон үлдэхүү ??????Энэ дэлхийд !!!!!!

Bid bugd [66.181.161.49] 2023-02-27 11:04:42

Mongol gedeg urh ailiig hulgaich, huniirhuu setgeltei deeremchid udirdaj baigaa ued uudluhgui ee

haha [202.9.46.169] 2023-02-27 10:27:15

нүүрснииии хулгааач нам дагасан өлөн тонуулчидл ашигааа авч улныхаан гэжнүүү лалруудааа

Зочин [188.162.254.63] 2023-02-27 09:50:53

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.