Ч.МАРАЛМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДАВАА ГАРИГТ БОЛНО

Aдмин / Нүүр

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 6-ны өдөр болно. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг.

Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон хурлаар өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.26] 2023-03-04 13:33:51

Хойшилно. Найдвартай. Монгол улсын шүүхийн байгууллага шүүх хурлаа ч хийж чадахгүй болсоон.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.