Инфляц 12.2%-иар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь,

Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,

Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,

Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.