Ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Aдмин / Эдийн засаг

Ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон...

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол ноолуурын салбарт олгосон зээлийн асуудлаар үргэлжилж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 онд арилжааны найман банкаар дамжуулан нийт 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Арилжааны банкууд зээлээ бүрэн төлсөн ч дэд зээлдэгч аж ахуйн нэгжүүд 2023 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 6 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна.

2015 онд: Ноолуур боловсруулах 11 аж ахуйн нэгжийн төсөлд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 6 банкаар дамжуулан олгосон.

2018 онд: 18 аж ахуйн нэгжид 97.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 5 банкаар дамжуулан олгосон.

2019 онд: 14 аж ахуйн нэгжид 65.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 3 банкаар дамжуулан олгосон.

2020 онд: 47 аж ахуйн нэгжид 63.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 4 банкаар дамжуулан олгосон.

Дамжуулан зээл олгосон арилжааны 8 банк:

- Улаанбаатар хотын банк,

- Худалдаа хөгжлийн банк,

- Голомт банк,

- Хаан банк,

- Капитрон банк,

- Хас банк,

- Төрийн банк,

- Капитал банк

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор:

- Арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал,

- 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар тус тус хэлэлцэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.