УЛСЫН ХИЛЭЭР АДУУНЫ ХАТААСАН ӨЛӨН, ГОВИЙН ЧУЛУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Aдмин / Хууль

Гаалийн ерөнхий газраас 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна.

Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ. Зөрчлөөс дурдвал, 2023 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлсэн талаар мэдээллээ.

Тодруулбал,

  • Иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн,
  • Иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу
  • Иргэн Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.


Сэтгэгдэл

Зорчин [202.126.90.113] 2023-03-29 08:41:00

Байгалийн чулуу нь экологийн маш ач холбогдолтой.газрын амь усны нөөц, агаарын дулааныг хадгалдаг чшухал зүйл.Алт гэхээр үнэлээд чулуу гэхээр тоохгүй байх нь алсдаа экологий их хохирол амссан байх болно.Бүх л баялагаа зөөдөг шуналтангуудад хатуу арга хэмжээ ав.1000 төгрөгөөр торгоод өнгөрөх байхдаа.Адууны өлөнг бушуу гаргаад таатварыг аваад үлдэхгүй бол энэ хог болоод хаягдана.

Зочин [103.26.193.93] 2023-03-29 06:39:15

Манайхан хатаасан өлөнг ашиглаж чадахгүй байгаа биз дээ.За тэгээд хэдэн өнгөт чулуу л гэнэ.Үнэт чулуу өнгөндөө биш үнэлгээндээ байдаг. Манайхан бас үнэт чулуугаа танина шүү дээ.Татварыг нь аваад гаргачих аа. Хар тамхи бууны сум зэрэг хориотой бараа биш бол

Зочин [192.82.80.32] 2023-03-28 14:27:52

Үгүй тэр хатаасан өлөн мөлөнг нь тхтвар ыг нь аваад гаргаад явуулчихаж болдоггүй юм уу

гэдсээ дүүргэх халтар мөнгөнөөс эх орноо сүйрүүлэгчид [192.82.74.162] 2023-03-28 14:11:07

говийн чулууг хятад руу зөөгөөд дуусаж байгаа шүү дээ. Монголчууд өөрсдөө монголоо бүх зүйлээр нь цөлмөж хэдэн хиртэй мөнгөөр арилжаад эцэст нь хойч үедээ элсэн цөл шороон шуурга л үлдээх байх л даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.