Их хэмжээний говийн чулуу хилээр гаргахыг завджээ

Aдмин / Хууль

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Эдгээрт 380 сая төгрөгийн торгуул, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ.

Зөрчлөөс дурдвал, энэ сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсан мэдээллийг Хятадын цагдаагийн газраас авчээ. Тодруулбал,

  • иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 315 кг адууны хатаасан өлөн,
  • иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу
  • иргэн Галхүүгийн автомашинаас 51 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.

Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [77.249.65.151] 2023-03-28 17:04:36

Орсон борооны ус чулууны доогуур урсан орсноор Газрыг чийгтэй байлгаж амьд байгалийг тэтгэдэг. Өвс ургамал нь ургана гэсэн үг. Харин чулуугүй болгосноор Орсон борооны ус чийг агаарт шууд амархан ууршаад газар хөрс хуурайшилт ихэснэ, ялангуяа халуун дулаан говь нутагт.

Зочин [202.9.46.198] 2023-03-28 15:11:02

Нийгэмд шуналтай зальтай луйварчид их байх шиг байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.