Америкийн оюутнуудын "ухаалаг эм"

Aдмин / Технологи

Adderall /Адела/ бол анхаарал сулрах гиперактив эмгэг (ADHD) зэрэг өвчнийг эмчлэхийн тулд ихэвчлэн жороор олгодог эм бөгөөд зүрхний цохилт тогтмол бус, цусны даралт ихсэх, цухалдах, толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, хоолны дуршил буурах зэрэг гаж нөлөөтэй болох нь тогтоогджээ.

Охайо мужийн их сургуулиас 2022 онд АНУ-ын 15 их сургуулийн бакалавр, магистр, коллежийн 6510 оюутны дунд явуулсан судалгаагаар зургаан оюутан тутмын нэг нь эмнэлгийн бус зорилгоор Adderall, Ritalin зэрэг сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэж буй бөгөөд үүний 76% нь сурлагын амжилтаа сайжруулах зорилгоор хэрэглэдэг болж таарав.

Стив коллежид байхдаа түүний үе тэнгийнхний 80 орчим хувь нь Аделаг сурлагын амжилтаа сайжруулахын тулд ашигладаг байсныг дурсдаг. Энэхүү жороор олгодог эмийг оюутнууд ихээр ашиглах болсон гол шалтгаан нь эмчийн жортой зарим хүмүүс эмийг өөрөө хэрэглэхгүй, харин оюутнуудад зардаг. Үүний үр дүнд хатуу хяналтад байх ёстой байсан Адела хаа сайгүй тархах болжээ. Стив хэлэхдээ,“Их сургуульд суралцах нь ихэнх хүмүүст хэтэрхий үнэтэй байдаг. Зарим оюутнууд бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн ч эрдэм шинжилгээний болон санхүүгийн дарамтыг даван туулах, эрч хүчээ хадгалахын тулд жороор олгодог эмийг хэрэглэх болсон" гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.