Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Голомт банк уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг. Голомт банк 2022 онд уул уурхайн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгон ажилласан байна. Мөн өнгөрөгч онуудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тэдэнд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Үүний нэг жишээ нь Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтны Форум” арга хэмжээ юм. Голомт банк анх 2018 онд “Алтны Форум” арга хэмжээг явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа тус форумыг амжилттай зохион байгууллаа.
“Алтны Форум 2023” арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 320 гаруй төлөөлөл уригдан оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцлээ.
Форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, илтгэлийг танилцуулж, “Ирээдүйн уул уурхай: Боломж ба Сорилт” сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Моннис групп болон Голомт банкны төлөөллүүд уригдаж, панелистаар оролцлоо.
Энэ үеэр Голомт банкнаас 1 унц, 999 сорьц бүхий алтан гулдмайн дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд хандивласан нь энэ жилийн хамгийн онцлог үйл явдал байлаа. “Алтны Форум 2023” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Голомт банк цаашид ч Монгол Улсын алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэх болно.






.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)






























































Ц.Даваасүрэн: Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гарагт шийдэх гэж байна…
З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ боллоо
Банкнуудтай хамтарсан картаар автобусанд 1,000 төгрөг төлж, гурван удаа дамжин суудаг үйлчилгээг хязгаарласан байна
Иргэд “Байгаа мөнгөндөө тааруулаад авъя” гээд 10, 20 мянган төгрөгийн гутлыг л сонирхож байна гэв
Я.Одсүрэн: Бид нэгнийхээ алдааг уучилж, гавьяаг нь хүндэлж ирсэн
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
Хууртвал ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолоо ч алдана!
Р.Сэддорж: Малчин айлын 6, 7 настай хүүхдүүд цахимаар сурах уу, танхимаар сурах уу гэдэг сонголттой болно