Эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардан хохирогчийн биед гэмтэл учруулж, хүчиндэх гэмт хэргийг ЗАХИАЛГААР ҮЙЛДЖЭЭ

Aдмин / Хууль

Сүүлийн үед нийтлэгдсэн онц ноцтой гэмт хэргийн талаар прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

Гэмт хэргийн мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр танилцуулав.

Тэрбээр "Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлэг этгээдүүд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж таслан зогсоон ажиллаж байна.

Тухайлбал Ука хочит Алтанхуягийн захиалснаар Хулан хочит Хулансамбуу, Ууганаа хочит Ууганзаяа, Сайханаа хочит Энхсайхан нар бүлэглэн энэ оны гуравдугаар сарын 5-7 өдрүүдэд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд эрүүгийн хуулийн 16.7.2 дахь хэсгийн 2.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний гэр болон тээврийн хэрэгслээс дөрвөн хутга, хийн буу, ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан.

Ука хочит Алтанхуяг өмнө нь 2009-2021 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 17.3.2 бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн, 20.4.1 галт зэвсэг, гэлт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх зүйл хууль бусаар эзэмшсэн зэрэг гэмт хэргийг үйлдэж байсан.

Тус бүлгийн Хулан хочит Хулансамбуу, Цэнгэл хочит Батцэнгэл, Ууганаа хочит Ууганзаяа нар бүлэглэн иргэн Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэн Б-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд авч очин эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг илрүүлж 15 этгээдийг холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6.2 дахь хэсгийн 2.3-т зааснаар мөн хуулийн 12.1.2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаах ажлыг цагдаагийн байгууллагаас явуулаад байна" хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [172.58.159.66] 2023-04-04 00:24:16

Нохой гөлөгнүүдийг эмлэх юмсан.. цагаан махыг нь эргэтэл.. хошногны нүхээрээ нар дурандаад явж байвал таарсан бандын шоо нар.. дарж байгаад хүчээр орос уксус уулгачихмаар хар лаларууд.. таарсангүй дэ цэл залуу насанд журамт газар !!!

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-04-01 12:21:19

ANX,1974,OND,AMERIK,ULSAD,YXELIN,ARXB,NEEGDSEN,TYYXTEI,

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-04-01 11:09:06

NAS,BARSAN,XYMYYSIN,ANKET,BYRTGELIG,ZEGZELJ,YZ,ARXIBIG,GADAAD,XYMYYSINXEES,ANGID,BAILGAX,XEREGTEI,XYMYYSIN.SYNS,GADUUR,XI.YYSGEED,MALGAI,KURTIK,XURAAGDAAD,GYN,XARANXUIG,ASHIGLAAD,BAIGAAG,ANXAARJ.XARIU,ARGA.XEMJEE,AB,

Зочин [220.202.209.86] 2023-03-31 17:06:09

ed horongiig ih shuteed bna uu daa. hoid solongos shig buh bairiig ulsiin omch bolgoh heregtei

Toli [195.123.31.122] 2023-03-31 05:36:01

Buzaad zaazaar awdag huulin jalruugaa oroh heregtei.

Зочин [64.119.24.177] 2023-03-31 04:21:06

За ямар арга хэмжээ авдагийг нь харъя л даа.

huunii nuur yaaj harnaa [64.119.23.199] 2023-03-31 01:51:43

ah duu hamaatan sadan n yaaj hunii nuur harnaa. Iim muuhai zuil hiij boldoggui yum shde zaluu dvv nar zuw yavaarai. Uuriiguu boddoggui yuma ghd ger bul hamaatan sadnaa bod. Nuursniihen heden garuuud bie bieniihee tserguudiig shoglood bh shig bnda. Shorongiihon ene ohiduudaa hurdan awaarai.

Зочин [122.201.24.69] 2023-03-30 23:52:41

Tsaaziin yal baixgui bolxor iim yumnuudiig bux nasaar n changa deglemtei shorond n xorix xeregtei.

Зочин [103.212.119.41] 2023-03-30 21:00:06

Буудан, хороох, ялыг, энэ, мэт, хэрэгт, өгмөөр, юм

Гомоо гажигууд уу, садист яргачин уу? [59.153.112.225] 2023-03-30 20:59:49

"Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан" гэдэг нь тэгэхлээр эсхүл гомоо эрчүүд байх, эсхүл бусдыг яргалж бэлгийн таашаал авдаг садистууд байх нь. Чухамхүү аль нь юм бол оо?

Зочин [103.212.119.41] 2023-03-30 21:01:55

Бандидс ан, байхгүй, юу, шоронд, байдаг, зүүль

Hvn [192.82.91.57] 2023-03-30 18:48:25

Oros kino shig yum bolhono shiwde hvvrnvvd hataa2

зочин [202.9.40.245] 2023-03-30 16:14:40

зөв ингэж нүд нүүрийг нь ил гаргаж олонд таниулж байх хэрэгтэй

Зочин [103.212.119.41] 2023-03-30 21:04:23

Укираанд, явуулах, тэнд, очож, байдаг, гаадуулаан

Зочин [83.254.131.148] 2023-03-30 15:35:51

Davarsan buzaruud vee,hatuu shiitge


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.