БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Aдмин / Хууль

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б-д холбогдуулан согтуурсан үедээ бага насны 2 нас 5 сар 21 хоногтой О-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б бага насны хохирогч О-г биеэ хамгаалж чадахгүй, тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хор уршиг учрах бодит аюул үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж бага насны хүүхдийг хүчиндэхэд чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч О-ын онгон хальс болон хярзан урагдсан болох нь тогтоогдсон.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Шүүх хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Б-г "Бага насны хүүхэд хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулсан байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.184] 2023-04-02 18:23:58

хорвоод хүмүүн заяаг бузарласан ийм адгууснаас _ дор новшид гишгэх газар бүү олдог,,,

Yaanaa yamr novsh vee [81.65.89.151] 2023-04-02 05:18:28

2 hon nastai huuhded yaj bgaa novsh vee! Iim ymnuudiig zugeer buudah heregtei

Tolo [195.123.31.122] 2023-04-01 05:15:45

Zaazaar awaacher

Зочин [43.242.243.183] 2023-04-01 00:11:38

Зөв сайн байнаа прокурор шүүгч нарт баяр хүргэе

зочин [192.82.82.49] 2023-03-31 23:03:27

Ийм мэт зэрлэг адгуус шиг хүмүүсийг цаазаар аваач ээ.

Zochin [203.91.115.44] 2023-03-31 18:05:15

Tegeed bvh nasaar n tatwar tulugchdiin munguur hoollono

Зөв [202.126.89.100] 2023-03-31 13:59:34

Маш сайн бн


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.