НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ САДАР САМУУНД УРУУ ТАТСАН ЭТГЭЭДЭД ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООВ

Aдмин / Хууль

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан, заналхийлсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Л гэгч нь 2022 оны тавдугаар сараас эхлэн Говьсүмбэр аймгийн ахлах ангийн нэр бүхий сурагчтай фэйсбүүк хаягаар танилцаж, насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэгийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгийг нь хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр садар самуунд уруу татаж, улмаар “мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь цахим орчинд тараана” гэж айлган сүрдүүлж заналхийлсэн байна.

Дээрх хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ярилцаж, сэрэмжлүүлж байх нь дээрх төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтойг прокурорын байгууллагаас зөвлөв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.88.212] 2023-04-02 10:25:33

Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татна гэдэг бол тухайн хүүхдийн бүхэл бүтэн амьдрал хувь заяаг уландаа гишгэж байгаа хорон үйлдэл. Тэгээд үйлдэлрүү ороогүй зөвхөн завдсан гээд ийм бага ял оноох нь аз таарч арай ухаантай хүүхэдтэй таарч гэж шагнаж бга хэрэг үү? Ухаан сууж амжаагүй хүүхэд таараад гэмт хэргээ үйлдчихсэн бол л сая жинхэнэ шийтгэлийг оноож нийгэм бузартуулсан этгээдийг засах арга хэмжээ авах байсан уу? завдсан гэдэг бол үйлдлээ толгойдоо аль хэдийн хийчихсэн тэгээд хэрэгжүүлээд эхэлж бсан гэсэн үг. Яагаад гэмт хэргээ хийж амжаагүй гээд ингэж толгойг нь илээд өнгөрөөдөг юм бэ? ядаж мөнгө хөрөнгөөр торгож хэд хоног ч гэсэн торны ард суулгаж айлгах хэрэгтэй бишүү? удаан байхаас айгаад дахиж ийм хэрэг үйлдэхгүй л болох байх. Гэтэл иргэдийн аюулгүй бдлыг бодсон биш харин гэмт хэрэг бол юу ч биш гэсэн ойлголт төрүүлэхээр санагдах

Зочин [192.82.88.212] 2023-04-01 17:57:19

бурханы талаар ярьсан хүмүүс л абортыг эсэргүүцэх юм. Хэдэн мянган жилийн өмнө аборт гэж байсан л юм байхдаа. Бас бурхан нь тэгж ярьсныг хажууд нь сонсоод зогсч байсан юм шиг л ярих. Бурхад гэж өндөр оюун ухаан мэдрэмжтэй байтал ийм тэнэг юм ярьна ч гэж юу байхав. Өөрсдийнхөө хэт туйлширсан үзэл бодлоо л цөөн хэдэн сургааль дээрээс нь махчилж бодоод мунхаглан дайрцгаах нь хуульийн цоорхой шиг л юмуу даа. Тэр бурхад нь одоо энд ирвэл ийм тэнэг муйхар модон зөвлөгөө өгөх нь юу л бол. Бурхад чинь өндөр оюун ухаантнууд гээд бга. Диваажинд төрүүлж бга юм шиг бодож нтр. Зовлонт ертөнцөд хүн авчрах гэж байж эрүүл саруул ухаанаар л бодож шийдэх нь хамгийн зөв. Буруу гэж үзвэл хүн болж мэндлэхээс нь наана таслан зогсоох эрхтэй байх ёстой. угаас бүх хүн копидсон өв тэгш амьдралд зөв замаар л хүүхэд төрүүлдэг биш. Хүнийг тамд авчрахуу диваажинд авчрахуу гэдэг бол нүгэл буяны дэнс гэж бодож бна. Хэрэв мэдсээр байж тамд төрүүлж бга бол өөрийгөө буянтан гэж бодоход ч хэцүү бга биз дэ.

Зочин [192.82.88.212] 2023-04-01 17:57:55

Энгийн эрүүл ухаан бол байгалийн болон бурханы хууль юм.

Зочин [66.181.161.142] 2023-03-31 23:36:40

Энэ нөхөр мөнгөтэй л хүн байждээ Өгсөн ял нь ядахад 8сар зорчих эрх хасах энэ одоо ял юм уу тэгээд

Зочин [64.119.19.110] 2023-03-31 17:48:09

Тэгээд болоо юу . Энэ нь тэгээд ял юм байх даа чааваас

Zochin [202.126.89.15] 2023-03-31 12:51:29

Muuhai um be


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.