Дөрөвдүгээр сар соронзон шуургатай эхэлж байна
Дөрөвдүгээр сард хэд хэдэн сул, нэг хүчтэй соронзон шуурга болохыг цаг уурын "Meteoagent" цахим хуудас анхааруулжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1, 2-нд буюу сарын эхний өдрүүдэд 4 баллын хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх бол дараагийн соронзон шуурга энэ сарын 10, 11-нд мөн ийм баллын хүчтэй байх аж. Энэ сард болох гурав дахь соронзон шуурга нь 16, 17-нд, харин сүүлчийн бөгөөд хамгийн хүчтэй нь 20, 21-нд болно гэж мэдээлж байна. Түүний хүч нь 6 баллд хүрэх аж.
Сүүлийн үед болж буй соронзон шуурганы давтамж нь Нарны гадаргуу дээр асар том титэмт нүхнүүд үүссэнтэй холбоотой байна. Эрдэмтэд Наран дээр хоёр ийм нүх илрүүлжээ.
Эхнийхийг гуравдугаар сарын 23-нд илрүүлсэн бөгөөд дэлхийгээс 30 дахин том хэмжээтэй байв. Харин саяхан илрүүлсэн шинэ нүх нь дэлхийгээс 18-20 дахин том хэмжээтэй ажээ.
Сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй хүчтэй соронзон шуурга өнгөрсөн долоо хоногт болсон байна. Түүний хүч нь 7.66 баллд хүрчээ. Соронзон шуурганы үеэр хэт мэдрэг хүмүүст ихэнхдээ толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, цусны даралт ихсэх, булчин, үе мөч өвдөх, нойргүйдэх эсвэл нойрмоглох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэгдэл
Зочин [220.202.209.86] 2023-04-02 17:04:00
eh delhii min amar amgalan bgaasai daa