ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД "МАНСУУРУУЛАХ БОДИСЫН" ШАЛГАЛТ ЯВУУЛНА

Aдмин / Хууль

Сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтуудыг нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх АНЗААР арга хэмжээг эхлүүлжээ. Тус аяны хүрээнд энэ төрлийн бодис, эм хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаар ойлголт мэдээллийг түгээнэ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал.

Уг арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [220.202.209.86] 2023-04-03 17:46:38

ingeed zarlachih yum bol hen tend tamhi tataad mansuuraad suuj bh ve dee

Зочин [192.82.87.53] 2023-04-03 14:20:07

Зарлаж байгаад хийдэг шалгалтыг юу гэдгийн бол

Зочин [192.82.87.237] 2023-04-03 20:52:08

Чи бид нар шиг мунхагууд ойлгохгүй ээ. Урьдчилж нуугаарай, нуугдаарай гэж анхааруулж байгаад шалгасан дүр эсгэдэг манай шалгарсан манлай МАН мандтугай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.