ЦЕГ: “Land Cruiser 200” маркын автомашиныг хулгайлж, задалж зарах гэж байсан этгээдийг саатуулжээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хашаанд байсан “Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хэргийг урьд өмнө нь шүүхээс ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй ”З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Уг этгээд нь алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нуусан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна


Сэтгэгдэл

зочин [202.9.40.73] 2023-04-05 10:05:12

хулгайчдын нүүр царайг нуудагаа болих нь зөв олонд ил гарга тэгж байж хулгайчтайгаа тэмцэхээс нуугаад байхаар өсөөд л байгаа биз дээ олон нийтийн газраар зургыг нь наа элдвийн гадаад хаягтай ваар цэнгээний хаягуудаа хуулж хаяад оронд нь хулгайчдыхаа зургыг нааж байж л монгол орон хулгайчгүй орон болж чадна шүү дээ

зочин [202.9.41.1] 2023-04-04 12:16:55

хулгайчдын нүүр царайг олонд ил гаргаж таниулдаг байх хэрэгтэй

Зочин [188.162.254.105] 2023-04-03 21:16:53

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.