Хамт архидан согтуурсан НЭГНЭЭ ХУТГАЛЖ, зугтсан этгээдийг олжээ

Aдмин / Хууль

“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоот хаяганд хамт архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэх мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийг шалгахад 29 настай, эмэгтэй М-ийг хамт архидан согтуурсан 37 настай, эрэгтэй Ц нь зүүн гарын булчин хэсэгт нэг удаа хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан байжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг олж тогтоосон байна.

Мөн энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 20 минутад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг шалгахад 37 настай, эрэгтэй Б-г 45 настай, эрэгтэй Э нь архидан согтуурсан үедээ нуруун тус газарт нь хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан байжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.